
ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 1 /VOA/. Ардчиллын эсрэг чиглэсэн Гүржийн засгийн газрын үйл ажиллагаанаас үүдэн тус улсад АНУ-аас үзүүлэх 95 сая долларын тусламжийг зогсоож байгааг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдлээ.
“5 дугаар сарын 23-нд Гүржийн засгийн газар ардчиллын эсрэг үйлдэл хийсний дараа миний бие АНУ ба Гүржийн хамтын ажиллагааг эргэн харж цэгнэх нь зүйтэй гэж мэдэгдсэн билээ. Эргэн цэгнэсний эцэст Гүржийн засгийн газарт үзүүлэх 95 сая гаруй долларын тусламжаа АНУ зогсоож байна” гэж мэдэгдэлд дурджээ.
Гүржийн засгийн газрын “ардчиллын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа ба худал хуурмаг мэдэгдлүүд нь Европын Холбоо ба НАТО-гийн гишүүнчлэлийн хэм хэмжээнд нийцэхгүй гэдгийг Блинкен онцолсон байна.
Гүржийн засгийн газарт үзүүлэх тусламж зогсож байгаа боловч ардчиллыг бэхжүүлэх, хуулийг дээдлэх, бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дэмжихэд чиглэсэн Гүржийн ард түмэнд ашиг тусаа өгөх хөтөлбөрүүдийн хүрээнд үзүүлж буй тусламжаа үргэлжлүүлэн хүргэх болно гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдлээ.
Түүнчлэн хоёр улсын түншлэлийн харилцааны өнгөрсөн 32 жилийн хугацаанд АНУ-аас Гүржид 6,2 тэрбум гаруй долларын тусламж үзүүлсэн бөгөөд тусламжийн хүрээнд Гүржийн батлан хамгаалах ба эргийн хамгаалтын хүчнийг сургаж, тоног төхөөрөмжөөр хангаж, сургууль эмнэлгүүдийг барьж, багш нар, төрийн албан хаагчид, эмнэлгийн ажилтнуудыг сурган бэлтгэсэн гэдгийг мэдэгдэлд дурджээ.
“Бид цаашдаа Гүржийн ард түмэн болон тэдний ЕвроАтлант руу чиглэсэн тэмүүллийг дэмжсээр байх болно” гэж Э.Блинкен мэдэгдлээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл12
Uhseniih ni ardchilal baruunii medeelel dan hudal tuneniig guibuuldag mongol ulsiig dain hiihed tushig gazar bolgoj daraagiin Ukraine aar songoj avilga hugjsun gazar an man udirdlaga uls onoos oo uraj ba
Гүржүүд орос руу ханарангуут тэгэхээс өөр яах юм
монгол улсын холбооны сайд гүрж авгайтай байв АГУУ ИХ ГЕНЕРАЛИСМУС СТАЛИЫГ НАС БАРАХАД БИД СУРГУУЛИЙН ОЮУТАН ХҮҮХЭД БҮГД УЙЛЖ БАЙВ СТАЛИН МОНГОЛЫН СТАТУСЫГ ЯЛТЫН АНГЛИ АМЕРИК ГУРВАН УЛСЫН СТАЛИН ЧЕРЧЕДЬ РУЗВЕЛЬТ БАТЛАГААЖУУЛЖ СТАЛИН ДАЙНЫ ДАРАА НҮБ-Д ЗҮТГҮҮЛСЭЭР МОНГОЛ УУЛС НҮБ-ИЙН ГИШҮҮН БОЛСОН МОНГОЛ ХҮН ГУРЖ НОГООН ЦАЙ БҮГД УУДАГ ГРУЗИНЫ БАРСАН ХЭВНЭГТ БААТРУУД БИЙ
"Америкийн найз байх нь Америкийн дайсан байхаас илүү аюултай!" Хэнри Киссенжир.
Монголд ирэх үедээ ийм мэдэгдэл хийж байгаа нь санамсаргүй мэт боловч санаа нь тодорхой.
2 hurshiin esreg ajilgaa yabuulj uls oronoo hudaldsan uls turchid heden dollars halaaslah geed mongol ulsa horlon suitgeh gej
УРД ХӨРИЙН УЛС ТӨРЧИД ТҮРҮҮЛЖ АСУУДАГ
МОНГОЛД ЦЭРГИЙН БААЗ БАЙГУУЛЖ МАГАДГҮЙ ЮМ
Монголд АНУ-ын цэргийн бааз байгуулсан нөхцөлд л манай тусгаар тогтнол найдвартай баталгаатай болно шүү дээ ! Тэр холын орон манайхаас газар хумслахгүй, ямар ухаад аваад явалтай биш, Орос,Хятад хоёр хэдэн зуун жилийн турш хумсалсаар хумсалсаар алгын чинээ юм үлдсэн дээр нь та бид амьдарч бна ! Ахиад цаашаа хумслах гүй гэх баталгаа байхгүй, Украйн шиг болбол бид яаж ч чадаагүй ш дээ. Тэхээр АНУ-ын цэргийн бааз л чухал, гэхдээ тэр болтол өдий биз дээ !
Монголыг тонон дээрэмдэх бүх боломжийг хайж байгаа улсууд олон бий. Монголчууд өөрсдийн чаддаг бизнесийг хамгаалах тогтолцоон дотор аюулгүй байдал яаж хангах тухайгаа бодох хэрэгтэй. Эс тэгвээс америк биднийг олигтой технологи болгоноор
хоригт хийж, царай алдсан манайд жаахан өргөгч төхөөрөмж өгч аргалана. Америк бодлогоо өөрчлөхгүй тул бид хоосон найдах хэрэггүй. Цэргийн технологи, хагас дамжуулагч, программ хангамж гээд бүхнийг олж авахын төлөө америктай дайтахаас наагуур тэмцэх хэрэгтэй. Тэгэж байж амьд үлдэнэ.
Gurj.Mongol.2.adilhan.um.Nohoi.zasuulsan. ezendee.yanag.gej.unen.ugshuu.!!!!!!!!!!!!!!!!!!!