
ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 1 /AFP/. АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ хэвээр үлдээх шийдвэрийг лхагва гарагт гаргалаа. Үүний сацуу инфляцын эсрэг тэмцэлд “зарим тодорхой ахиц дэвшил” гарсныг онцолжээ.
Бодлого боловсруулагчид бодлогын хүүг 5.25-5.50 хувийн түвшинд хэвээр үлдээхээр санал нэгтэй шийдвэрлэснийг ХНС-гийн хоёр өдрийн хуралдааны дараа гаргасан мэдэгдэлд дурдсан байна.
Оны эхээр бага зэрэг өссөн инфляц буурч, зорилтот 2 хувьд хүрэхэд ойртож байгааг сүүлийн үеийн статистик мэдээллүүд харууллаа. Өнгөрсөн сард инфляцын гол хэмжүүр 2.5 хувь хүртэл буурч, эдийн засгийн өсөлт тогтвортой байж, хөдөлмөрийн зах зээл илүү тэнцвэртэй болсон байна.
“Инфляцыг 2 хувь болгож бууруулах урт хугацааны зорилтод сүүлийн саруудад ахиц дэвшил гарсан” гэж ХНС мэдэгджээ. Энэ нь зургаадугаар сард шийдвэр гаргаж байсан үетэй харьцуулахад нөхцөл байдал үл ялиг өөрчлөгдсөнийг харуулж байгаа бөгөөд тухайн үед “бага зэрэг ахиц дэвшил” гарсан гэдгийг цохон тэмдэглэж байлаа.
ХНС “хөдөлмөр эрхлэлт болон инфляцын зорилтод хүрэхэд тулгарч болзошгүй эрсдэлүүд илүү тэнцвэржиж байна гэж мэргэжилтнүүд дүгнэж байгааг” мэдэгдсэн байна. ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл лхагва гаргийн орой сэтгүүлчдэд мэдээлэл өгөх бөгөөд тэрбээр есдүгээр сард болох ХНС-гийн хуралдаанаар бодлогын хүүг бууруулах боломжийн талаар ярина гэж шинжээчид таамаглаж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Бууруулж чадахгүй байна
Америкийн засгийн газарт сарын 3 хувийн хүүтэй зээл олгож, Америкийг өрөнд оруулдаг байгууллага. Энэ байгууллагын цаана еврей нар байдаг.
amerikiin ur ni 35 trillion bolj usluu duu. odoo amerikiig dampuural hvleej bna. ur ni jil bvr nemegdej baigaa. svvliin ved bvr erchimtei nemj bnaa..
Ардчилсан нам засгийн эрх барих бүрдээ америкийн өрийг нэмэгдүүлдэг. АНУ-ын засгийн газар 35 их наяд долларын өрийн хүүнд сар бүр 1 триллион доллар төлдөг. Хэрэв америкийн засгийн газар өөрөө мөнгөө хэвлэдэг болчихвол америкийн засгийн газар 35 их наяд долларын өрийг хэдхэн жилийн дотор төлж барагдуулахаас гадна америк дахиж өртэй болохгүй, америкийн эдийн засаг жинхэнээсээ өсөж хүчирхэг эдийн засагтай болно. Америкт homeless байхгүй болно. Америкт ядуу хүн байхгүй болно. Америк өртэй болоод байгаа шалтгаан нь хувийн компани мөнгө хэвлэж америк улсад мөнгийг их хэмжээгээр хүүтэй зээлээд байгаа юм.