Өмнөд Америкийн томоохон улс Венесуэль улсын парламентын сонгууль өнгөрсөн ням гарагт болж эрх баригчид ялалт байгуулснаа зарласан. Гэвч сөрөг хүчин ерөнхийлөгч Николас Мадураг өөрийн эрх мэдлээ ашиглаж сонгуулийн дүнг луйвардсан хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн. Сонгуулийн дүнг зарласны дараагаар иргэд үүнийг эсэргүүцэж жагсаж эхэлсэн юм. Үүссэн нөхцөл байдал цагдаа хүчний байгууллага шуурхай хариу арга хэмжээ авахаар ажиллаж байгаа ч эсэргүүцэгчдийг зогсоож чадахгүй байгаа ажээ. Цагдаа нар жагсагчид руу усан буу, нулимс асгаруулагч болон резинэн сумтай бууг ашиглаж байгаа гэв. Мөргөлдөөний улмаас зургаан энгийн иргэн амиа алдсан. Гэвч албаны эх сурвалжийн мэдээлснээр амь үрэгдсэн болон бэртсэн иргэдийн тоо албан ёсоор гараагүй байгаа аж.
Венесуэлийн ерөнхий прокурор Тарек Уильям Сааб эсэргүүцлийн жагсаалын үеэр 750 гаруй иргэн бариулагдсан хэмээн мэдэгдсэн. Мөн тэрээр уг эсэргүүцлийн жагсаал тайван замаар үргэлжилж буйг үгүйсгэжээ. Учир нь одоогийн байдлаар 50 цэрэг, цагдаагийн албан хаагч амь эрсдээд байгаа ажээ. Төрийн өндөр албан хаагчид ч мөн энэхүү жагсаалыг буруутгаж Венесуэлийн батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопес тэргүүтэй хэд хэдэн хүмүүс тэрийн эргэлт хийх оролдлого хэмээн тодорхойлоод байна. Сөрөг хүчин болон тус улсын залуу сонгогчид ерөнхийлөгч Николас Мадураг засаглалын бүрэн эрхийн хугацаанд үр дүнтэй сайн удирдагч байгаагүй гэв. Улсын эдийн засаг хүндхэн сорилтуудтай тулгарч түүнээс гадна улс төрийн хэлмэгдүүлэлт нэмэгдсэн хэмээн дүгнэхээр байна. Ихэнх залуу сонгогчид авторитар удирдагч Николас Мадураг сонуульд ялалт байгуулж, дахин төрийн эрхийг авбал улсаа орхин гарна хэмээн мэдэгдээд байна. Түүнчлэн тус сонгуулийн дүнг Латин Америкийн бусад орны төрийн эрх баригчид хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж Николас Мадурагын ялалтыг үгүйсгэж байгаагаа илэрхийлсэн юм. Харин ОХУ-ын Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэвлэлийнхэнтэй уулзахдаа Венесуальд өрнөж буй үйл явдлын талаар байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр “Сөрөг хүчин ялагдлаа хүлээн зөвшөөрөх дургүй байгаа нь ойлгомжтой. Гэхдээ тэд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй” гэжээ. Мөн тэрээр үргэжлүүлэн Венесуэлийн дотоод хэрэгт оролцохгүй байхыг бусад улсуудад анхааруулж “Венесуэлийн дотоод нөхцөл байдалд гуравдагч улсууд оролцохгүй байх, улсын дотоод хэрэг гадны нөлөөллөөс ангид байх нь хамгийн чухал” хэмээн хэлсэн байна.
Дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй Венесуэль улсын эдийн засаг маш хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа ба нийт хүн амын 80 гаруй хувь хүн нь ядуурлаас доогуур түвшинтэй амьдарч байгаа юм. Мөн НҮБ-ын албан тоо баримтаас үзвэл сүүлийн жилүүдэд иргэд эх орноо орхих сонголт хийх болсон байна. Одоогоор нийт долоон сая гаруй иргэн эх орноосоо дүрвэжээ.
2013 оноос тус улсын ерөнхийлөгчөөр ажиллаж буй Николас Мадура эсэргүүцлийн жагсаалд сөрөг хүчин болон АНУ тэргүүтэй Латин Америкийн орнуудыг буруутгаж байгаа юм. НҮБ-ын хүний эрхийн комиссар Волкер Турк “Венесуэль өрнөж буй нөхцөл байдалд аюулаас хамгаалах хүчнийхэн болон засгийн газрыг дэмжигч зэвсэгт бүлэглэлүүд зүй бусаар хүч хэрэглэсэн гэх мэдээллүүд миний санааг ихээр түгшээж байна. Учир нь Венесуэлийн ард түмэн тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулах, үзэл бодлоо чөлөөтэй, айдасгүйгээр илэрхийлэх бүрэн эрхтэй. Эрх баригчид энэ эрхийг хүндэтгэхийг өөрийн зүгээс уриалж байна” хэмээн мэдэгдсэн. Үүнээс өмнө 2018 оны сонгуулийн дараа сөрөг хүчний удирдагч Хуан Гайдо өөрийгөө Венесуэлийн хууль ёсны ерөнхийлөгчөөр зарласан ч Николас Мадуро цэрэг армийнхаа дэмжлэгтэйгээр түүнийг дарж ерөнхийлөгчийн суудлаа авч үлдэж чадсан юм. Тэрээр энэ удаагийн сонгуулийн дүнг баталгаажуулж чадвал өөрийн засаглалын эрх мэдлийг дахин зургаан жилээр сунгах юм.
Хэрэв нөхцөл байдал улам хурцадвал Мадуро болон холбогдох хүмүүс эх орноосоо түр хугацаанд гарч магадгүй байна. Учир нь эсэргүүцлийн жагсаал ерөнхийлөгчийн ордон руу чиглэж нэвтрэхээр оролдож байгаа ажээ. Түүнчлэн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч Мадурагийн дэглэмийг Латин Америкийн орнуудаас Куба, Хондурас болон БНХАУ, ОХУ тэргүүтэй хэд хэдэн улс дэмжин хүлээн зөвшөөрч байгаа юм. Ням гарагийн орой Венесуэлийн сонгуулийн үндэсний зөвлөл ерөнхийлөгч Николам Мадуро 51.2 хувь, сөрөг хүчний нэр дэвшигч Эдмундо Гонзалес 44.2 хувийн санал авсныг зарласан юм.
Насантуяагийн Жаргалмаа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл12
Зүгээр дээ, агуу Путлер ахын зөвлөгөөг аваад бослогыг цус асгаруулан нам дарна
оросууд яагаад ийм адгийн хорон санаатай байдаг юм бэ.
Америкийн эсрэг талд Орос, Хятад, Иран, Хойд Солонгос, Венесуэл гэж улсууд бүс нутагтаа тэмцэж байна. Америкийн цэргийн хүчийг польшийн зүүн хилд нэмэгдүүлж байгаа учраас дэлхийн дайнд бэлдэж байна. Америкийн дайныг дэмжихгүйгээ Монгол мэдэгдэх хэрэгтэй. Украйны нутагт америкийн цэрэг орвол шууд дайн дэгдэнэ.
Эмээ уу,,,
Сталиныг амьд байхад үйлдвэрлэсэн, нар салхинд олон арван жил хэвтсэн танк, хуягт машин, артилeрийн зэвсгээ зөөж байгаа улс ямар а цаараа НАТО-той байлдахав дээ. Украйны агаарт ноёрхох чадалгүй, Иран Хойд Со-с гуйлга гуйж бгаа, хоосон лоозон, сурталчилгаа нь бга байдлаасаа хол тасарсан, авилгал даа живсэн, хоцрогдсон бүдүүлэг т энэг иванууд нэг их удахгүй болсон!
Барууныхан Сталингаас хойш байнга дайнд бэлдэж зэвсэг хийж иржээ. Нөгөө муу орос дайн хийхгүй гэж бодоод зэвсэг шинээр хийсэнгүй. Иймд америк дайныг хийх санаачлагач тал мөн байна.
Amerikiig uzen yadagch mongol hun ali her olon bdiin bol .Ene humuus Amerikt amidrah uu,Orost amidrah uu geed songoltoo hel gevel yuu geh boloo
Оросыг устгалаа гээд дэлхийд арлчилал тогтохгүй шдэ.шал өөр үр дүн гарна
Москвагийн савраас хагас мултарсан Монгол улсын иргэд ядарлаа ядарлаа гэхэд ОХУ-д ажил хийж, хөлсний цэрэгт явсангүй. Тархиа мөлчийтөл угаалгасан ч монгол хүн ардчилсан, хөгжингүй улсууд тэмүүлдэг, Оросыг хоосон магтаж, сохроор дэмждэг.
Москвагийн савраас хагас мултарсан Монгол улсын иргэд ядарлаа ядарлаа гэхэд ОХУ-д ажил хийж, хөлсний цэрэгт явсангүй. Тархиа мөлчийтөл угаалгасан ч монгол хүн ардчилсан, хөгжингүй улсууд тэмүүлдэг, Оросыг хоосон магтаж, сохроор дэмждэг.
Чи өөрөө оросод амьдраач. Угаасаа Амeрикт сурч ажиллаж байгаа 60 мянга орчим монголчууд байна. Оросод 1000 хүрэх үү монголчууд
Сонгууль луйвардлаа гэж боссон.