Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийн бууруулж, төвлөрлийг сааруулах “20 минутын хот” концепцыг болон томоохон төслүүдийн талаар хэлэлцэв. Хуралдаанаас гарсан шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа.
Тэрбээр “Туулын хурдны замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулах олон улсын нээлттэй тендерийг энэ 8 дугаар сард багтааж зарлахаар бэлтгэл хангаж байна. Мөн тус замаас эх авч, Их тойрууг тойрсон тойрог хурдны замыг байгуулах ажлын олон улсын зөвлөх үйлчилгээний тендерийн (PMC) эх үүсвэрийг улсын төсөвт суулгах шийдвэрийг гаргууллаа. Баянзүрхийн товчооноос Дархан-Уул аймаг явах хурдны замтай холбогдсон 35 км трасс зам байхаар төлөвлөж байна. Дээрх хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын бага тойруу хэсгийн замын хөдөлгөөний ачаалал буурна. Мөн “Go Mongolia” буюу Өөдөө тэмүүлэх гүүр нь Туулын хурдны замаас эх авна. Богд уулын урд байрлах Кувейтийн ам орчимд буюу Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд төрийн захиргааны нэгдсэн төв байрыг барьж, шинэ суурьшлын бүсийг тэлнэ. Цаашлаад Шинэ зуун мод хоттой холбогдсон Богд уулын урд тал руу Улаанбаатар хотын шинэ суурьшлыг тэлэхээр төлөвлөсөн гэлээ.
Метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг II үе шаттай зохион байгуулна. Нэгдүгээр үе шатыг 2024 аравдугаар сарын 1-нд зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Тендер шалгаруулалтын хоёр үе шат дууссаны дараа 2025 онд Улаанбаатар метроны бүтээн байгуулалт эхэлнэ. Хотын дарга Х.Нямбаатар “Метроны ТЭЗҮ анх 2014 онд хийж дууссан. Тухайн үеийн ТЭЗҮ-ээр 1.3 тэрбум ам.доллар байхаар тооцоолсон. Сүүлд зөвлөх үйлчилгээний тендерийг зарлахаас өмнө дахин ТЭЗҮ-ийг нягтлах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс 1 тэрбум 350 сая ам.долларын төсөвт өртөгт багтааж 17.5 км метроны ажлыг гүйцэтгэх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг II үе шаттай зохион байгуулна. Үүний бэлтгэл ажил болгож метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг 2 үе шаттай зохион байгуулсан. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-ын “Дова инженеринг” компани түншлэлийг тэргүүлж байгаа бол “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр зам корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд шалгарсан. Түншлэлийн туслан гүйцэтгэгчээр Япон улсын зөвлөх үйлчилгээний “Ниппон Коей” компани ажиллана. Уг түншлэлтэй зөвлөх үйлчилгээний гэрээг 2024 оны долдугаар сарын 5-нд байгуулсан” гэдгийг онцлов.
Сэлбэ дэд төвийн хүрээнд 12 мянган айлын орон сууц барих тендерийг наймдугаар сард зарлана
Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд дэд төвийг түшиглэн хөгжүүлэхээр Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төв, Шар хад дэд төвд инженер дулаан хангамжийн техникийн шийдсэн. Үүнтэй холбоотойгоор Сэлбэ дэд төвийг түшиглэн 12 мянган айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлын тендерийг наймдугаар сард зарлана. Энэ мэт дэд бүтцийн том төслүүд нь Улаанбаатар хотын агаар орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах үндсэн зорилготойгоос гадна төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах “20 минутын хот” зарчмаар бүхий л үйлчилгээг үзүүлэх юм. Тодруулбал, Сэлбэ дэд төвийн 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлж, орон сууцжуулна. Өнөөдрийн байдлаар 1250 нэгж талбарын эзэдтэй гэрээ байгуулж, 885 иргэний нөхөх олговрыг олгох Нийслэлийн Засаг даргын захирамж гараад байна. Цаашлаад Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ирэх 10 дугаар сард УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ хүрээнд хот төлөвлөлтийн гаднын зөвлөх багийг ажиллуулж буй болохыг хотын дарга Х.Нямбаатар хэллээ.
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл6
Нэг юмыг мартаж болохгүй.Юу вэ гэвэл бид хотоо зүүн урагшаа, баруун урагшаа тэлж үзсэн.Өнөөх түгжрэлээс салах гэж. Гэтэл тэнд юу болов дахиад л түгжрэл байгуулсан шүү !!!
харж л байядаа, ста
Туул голыг зүгээр л тайван үлдээчих.
Хятадуудад тэндэр очих нь тодорхой. Бид эд нарт ямар өртэй ард түмэн бэ
Махан толгой сда мөнгө сайн цавчиж идэж байгаа. Авлига хорооллыг нураана гээд улин гаслаад байсан нь юу болов
ОРОН сууцны давхараа 6-9 давхар байхад болно шүү- ХЭТ олон давхар байшин шавааралдаад түгжирээ үүсгэж бнаа ГАДны ёвропын орнууд шг бага өндөртэй сууц барихыг хуулчилаачээМАНАЙ улс асар том газар нутагтай байж арай дэндүү шавсан өндөр байшин бариад бнааа,,,ОДОО өндөр орон сууц барихыг барилгаЗОГСОО