sonin.mn

Долдугаар сарын 30-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн хурал хийжээ.


Энэ үеэрээ: "Япон, Америкийн Гадаад хэргийн Сайд, Батлан хамгаалахын сайд нарын "2+2" уулзалт энэ сарын 28-ны өдөр Токиод болсон бөгөөд хамтарсан мэдэгдэл хийж, Хятад улс цөмийн зэвсгээ өргөжүүлсээр байгаад сэтгэл түгшиж байна гэж тэмдэглэжээ. Хоёр тал мөн АНУ-ын "цөмийн хамгаалалтад хамтдаа байх" чиглэлийг олон улсын хамтын нийгэмлэгт харуулахын тулд "Анхааруулгыг гүнзгийрүүлэх" тухай Сайд нарын анхны уулзалтыг хийсэн. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин "Анхааруулгыг гүнзгийрүүлэх" нь АНУ,Японы холбоотны харилцааны гол чиглэл гэж онцолсон. Энэ талаар Хятад улс ямар байр суурьтай байна вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь: " Хятад улс уг үйл явдлыг анзаарч, үүнд нягт анхаарлаа хандуулж байгаа. Хятад улс цөмийн зэвсгийг түрүүлэн хэрэглэхгүй байх бодлого баримталж, өөрийгөө хамгаалах цөмийн стратегийг хэрэгжүүлэн, цөмийн зэвсгийг үндэсний аюулгүй байдалд шаардагдах хамгийн доод түвшинд байлгаж, хэнтэй ч зэвсгээр өрсөлдөхгүй. Аль ч улс орон Хятадын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй, сүрдүүлэл хийхгүй бол Хятадын цөмийн зэвсгийн тухай яриа ч гаргахгүй" гэж хариулжээ.


Г.Бямба