7-р сарын 29-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийлгэлээ. БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь энэ үеэр: " 7-р сарын 25-27-нд БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И Лаос улсын Вьентьян хотод болсон Хятад, АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нарын хурал, АСЕАН болон Хятад, Япон, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нарын хурал, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын Гадаад хэргийн сайд нарын хурал, АСЕАН-ы бүс нутгийн дээд хэмжээний уулзалтын Гадаад хэргийн сайд нарын хуралд оролцож, Лаос улсад албан ёсны айлчлал хийсэн.
Энэ хугацаанд тэрээр мөн Хятад, Орос, Лаос гурван улсын Гадаад хэргийн сайд нарын анхны албан бус уулзалтад оролцож, Энэтхэг, Орос, Япон, Их Британи, Өмнөд Солонгос, Европын холбоо, Филиппин, АНУ зэрэг арав гаруй улс орон, олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй уулзсан юм.
Ван И мөн Тайваний асуудал, Өмнөд тэнгисийн асуудлаарх Хятад улсын байр суурийг олонтаа илэрхийлж, Тайванийн асуудал бол 100 хувь Хятадын дотоод хэрэг бөгөөд ямар ч хүчин хөндлөнгөөс оролцох эрхгүй. Тайваний хоолойд энх тайвныг баталгаажуулахын тулд "Тайваний тусгаар тогтнол"-той холбоотой бүх үйлдлийг эрс эсэргүүцэх ёстой. Хятад улс саяхан Филиппинтэй Рэнь-ай олтригт хүмүүнлэгийн нөөцөө нөхөх асуудлаар түр тохиролцоонд хүрсэн, тухайн тал амлалтаа биелүүлж, дахин давтан урваж хөрвөхгүй байх ёстой. Эс тэгвэл Хятад Улс шийдэмгий хариу өгөх болно.
Үүнээс гадна, Ван И Палестин, Украины хямрал зэрэг асуудлаар Хятадын зарчимт байр суурийг дахин илэрхийлж, Хятад улс гал зогсоох, дайныг зогсоох, улс төрийн аргаар зохицуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэсээр байх болно" гэжээ.
Г.Бямба
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл0