Монгол Улсад анх удаагаа хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдаж, дэлхийн шилдгүүд нэг дор хуран цуглалаа.
Засгийн газар “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг 3 сарын хугацаатай явуулж, 18 улсын 36 багийн бүтээлээр “Kharkhorum city” хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн гаргаж иргэд, олон нийтийн саналыг авч эхэллээ.
XIII зуунд дэлхийн улс төр, эдийн засаг, соёл иргэншлийн төв болж байсан Их Монгол Улсын нийслэл “Хархорум” хотыг сэргээн байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 230 дугаар зарлиг, Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулах тухай Улсын Их хурлын 2023 оны 07 дугаар тогтоол гарч шинэ хот байгуулахад шаардлагатай хот төлөвлөлтийн суурь судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан юм.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тус үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Улс төрийн гурван намаас бүрдсэн хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” гэрээний төсөлд Монгол улсын хөгжил, дэвшлийг бодитоор урагшлуулах 15 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр төслийн нэг нь "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалт бөгөөд манай Засгийн газар шинэ хотын бүтээн байгуулалтад онцгой анхаарч ажиллах болно. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд ч мөн шинэ хотуудын ажлыг эхлүүлэхээр тусгасан байдаг. Энэ хүрээнд "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулан ажиллуулж байна” гэсэн юм.
Дэлхийн улс орнууд шинээр байгуулж байгаа хотынхоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа ирээдүйн хөгжлийн чиг хандлага, хот төлөвлөлтийн туршлага, шинэлэг санаа, технологийн дэвшилтэт шийдлийг тусгах зорилгоор олон улсын нээлттэй уралдаан зохион байгуулж үзэл баримтлалаа тодорхойлдог жишиг тогтсон байна. Үүний дагуу энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл5
Шинэ хот байгуулах сайхан байлгуй яахав Бух зардлаа ил тод мэдээлж байх хэоэгтэй Тэгэхгуй ядуурлаа. Ч бууруулсан юм байхгуй залуучууд банкны. Зээлэнд дарлуулсан хэвээрээ тэгээд нэг их зардлаар шинэ хот метро гээд байвал хунээ огтхон ч бодоогуй агуу тхийн овчин сул монго урэн таран хийх юм болно шуу
ОДОО ХАРХОРИН СУМАНД АМЬДАРЧ БАЙГАА ИРГЭД НААД ХОТЫН ЧИНЬ БАЙРШИЛД МАШ АМ МУУТАЙ БАЙНА ЛЭЭ ШҮҮ.
МАНЖАН бүлэглэл мөнгийг цөм хийж Монгол улсын төлж барагдахгүй их өрөнд унагаах нь дээ
13 дугаар зуунаасаа малах болоогүй юу Харин хорин гэдэг хот 13 пугаар зуунд байсан тэр хотыгоо тухайн үеийн монгол аймгууд нь ч бараг хот гэж үздэггүй байсан гэтэл зах зээл, бизнес, ханган нийдүүдэльийн сүлжээнээс хол дэд бүтэцгүй газар юун хот байгуулах вэ УБыгаа тойрсон шинэ хотуудаа байгуулаад түгжрэл, блхирдлоос гаргаачээ хаа хол газар хүн амьдрахгүй хот байгуулж мөнгө чавчих нь уу Еөкийн санаа юу Ман ын цүнх баринчдын мөнгө цохих мэргэн санаа юу ноглон автобус шиг пахиад тархин дээр цэцэг ургуулах нь таминь ээ боливол яамын бэ
Энэ УБг хамгийн их завааруулдаг 2 төрлийн хүмүүс байна. 1. Төрд ажилладаг хулгайч нарын хүүхдүүд. Аав ээжийнхээ хулгайлсан мөнгөөр өдөржин унтаж шөнөжин партидаад KFC дүүрэн очерлож Минтийн эргэн тойронг тамхины иш, пивоны лааз, таэк авэй хоолны үлдэгдэл, бөөлжис, ялгадасаараа дүүргэн, шөнөжингөө хэрэлдэж уйлалдан зодолдож хашхиралдаж хоноод өглөө хүмүүс дасгалдаа ажилдаа гарч байхад зомбийрчихсон гудамжинд амьд сүг болоод зогсож байна. 2. Аав ээж нь. Монголын жаахан ЭЗ дээр празитлаж амьдарна. Орж ирдэг жаахан валютыг өм цөм хулгайлж гадагшаа зөөж маш их хорт хий ялгаруулдаг том том машинууд, брэнд хог худалдаж авна. Тэр нь хотын агаарыг хамгийн ихээр бохирдуулна, түгжрэл үүсгэнэ. Бэлгийн замбараагүй амьдралтай, бөөн өвчний үүр, тархиа барууны либерал үзлээр мулз угаалгачихсан хов хоосон ул-гай толгойтой. Ёс суртахуун нь гэр 00с заваан. Эх орноо зарна, хужаагаар дүүргэнэ. Жинхэнэ утгаараа бидэнд нүүрлэсэн гай гамшиг. Гадуур хог түүдэгүүд эднээс 1000 хувь цэврээс цэвэр