Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 8 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
г айлчлал нь энэ онд тохиож буй Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжих бөгөөд Монгол Улсад швейцарын талаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны төрийн айлчлал юм.
Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлэх талаар ярилцана.
Мөн хоёр орны харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Монгол Улс, Швейцарын Холбооны Улс 1964 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл6
Швейцар улс ОХУ-ын царцаарсан хөрөнгийг Украйнд шилжүүлэхээс татгалзжээ. Браво Швейцарь Ер нь ЕХ дотроо зөрчилдөөнтэй байна. ЕХ задрах болтугай.
МАНгарууд татварын хөрөнгийг сайхан үржийнаа. Баахан л айлчлал
Ийм тэнэг байж чи зүгээр л дуугай яв.
Оросуудын зүрхийг зүсүүлээд сэтгэлээр унагаад айлчлуулаад байхаас биш дээ, ямар Путинд тал засаад, Украин дахь цуст яргаллыг нь дэмжээд суултай биш. Украины энх тайвны формулаг зохион байгуулсан гол улс, зочлогч, санаачлагч, Оросын банкны актив, хадгаламжийг царцаагч Швейцар улсын Төрийн тэргүүн Путины айлчлалын өмнө ирж байгааг өөрөө юу гэх юм бэ?

Гадаад дотоодын тааралдсан хүүхэн болгоны нуруугаар тэврээд зургаа авахуулаад сайхан байна ууу.