sonin.mn

Долдугаар сарын 26-нд Лаосын нийслэл Вьентьян хотноо Хятад-АСЕАН-ы Гадаад Хэргийн сайд нарын уулзалт болжээ. БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И, Хятад АСЕАН-ы харилцааны зохицуулагч орны төлөөлөгчийн хамт уулзалтыг даргалж, АСЕАН-ы орнуудын Гадаад хэргийн сайд нар болон АСЕАН-ы ерөнхий нарийн бичгийн дарга нар арга хэмжээнд оролцсон байна.


Ван И энэ үеэр хэлэхдээ, "Хятад-АСЕАН-ы яриа хэлцэл, хамтын ажиллагаа 33 жилийн замналыг туулж, улам боловсронгуй, тогтвортой үе шатандаа ороод байна. Энэ нь Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны хамгийн үр дүнтэй, эрч хүчтэй үлгэр жишээ болж, олон чухал туршлагуудыг хуримлуулсан. Тухайлбал сайн хөршийн харилцааг баримтлах, бие биедээ чин үнэнчээр хандах, хамтын хөгжлийг баримтлах, нээлттэй, хүртээмжтэй байхыг баримталсан явдал юм" гэжээ. 


Г.Бямба