ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 29 /Reuters/. Дэд Ерөнхийлөгч Камала Харрис ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших магадлал өндөр байгаа нь АНУ-ын улс төрд шуугиан тарьсаар байна.
К.Харрисын сонгуулийн кампанит ажлын багаас ням гарагт мэдээлснээр, Ерөнхийлөгч Жо Байден өрсөлдөөнийг орхиж, К.Харрис намын хүрээнд өргөн дэмжлэг авснаас хойших эхний долоо хоногт тэрбээр 200 сая ам.долларын хандив цуглуулжээ.
“Долоо хоногийн дотор 200 сая ам.долларын хандив цугларсан. Үүний 66 хувь нь шинэ хандивлагчдаас ирсэн. Мөн 170 мянган сайн дурынхныг шинээр бүртгэсэн” гэж К.Харрисын кампанит ажлын дэд менежер Роб Флаэрти X хуудсандаа нийтэлжээ.
Сонгууль болоход 100 хоног үлдээд байна
К.Харрис Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Барак Обама, Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси зэрэг Ардчилсан намын нэр нөлөө бүхий зүтгэлтнүүдийн дэмжлэгийг аваад байна.
Тус нам ирэх наймдугаар сарын эхээр цахимаар санал хураалт явуулснаар К.Харрисыг сонгуульд нэр дэвшүүлэхийг албан ёсоор баталгаажуулах төлөвтэй байна.
Сонгогчид саналаа өгөхөд 100 хоног үлдээд байгаа энэ үед К.Харрис Бүгд найрамдах намын нэр дэвшигч, Ерөнхийлөгч асан Дональд Трампыг сүүлийн үеийн санал асуулгуудын дүнгээр илүүрхэх болоод байгаа юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл7
Яана даа, ийм эргүү тэнэг авгайг дэмждэг америкчууд байна гэхээр Монголчууд харин ч асар их ухаантай л юм байна
Яанадаа,,,чи,,,,эргүү монгол оркоо,,,,
Энэ хар хүүхэн ялчих байх шүү ! Амёрикийн бүх харууд энэ хүүхэнд саналаа өгнө ! Дээр нь азиуд янз бүрийн эрлийзүүд өгнө ! Трампад цагаан арьстан цөөнх л өгөх байх тэр нь үсрээд л 10 хувь !
америкийн хар аристан өдөр шөнөгүй хүүхэд гаргасаар байн байсаар бүх америк дэлхийг хар болгож цагааныг устгах октябрь
цагаан аристан америкууд орсын еврейн автономит улсад ирж суурьшаа америк марксист хар африк боллоо
139.5.219.14 америк харуудаар дүүрвэл америк - америк биш болно. Хар троллууд америкийг европыг яг африк шигээ болгоно.
хоёр хоногт цуглуулсан гэгээч ДАЛД ЗАСАГ НЬ ХҮЧТЭЙ ЮМ БАЙНА