sonin.mn

2024 оны долдугаар сарын 27-нд БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар Вьентьян хотноо уулзжээ. Хоёр тал Хятад Америкийн өнөөгийн харилцааны талаар санал бодлоо солилцож, хоёр орны төрийн тэргүүн нарын Сан Францискод хийсэн уулзалтаар тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг цаашид бүх түвшинд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.


Ван И энэ үеэр: "Өнгөрсөн гурван сарын хугацаанд хоёр талын гадаад харилцаа, санхүү, хууль сахиулах, цаг уурын өөрчлөлтийн төлөөлөгчид болон арми хоорондын харилцаа холбоо идэвхжиж, хоёр орны иргэдийн солилцоо ч нэмэгдсэн байна. Гэсэн хэдий ч АНУ Хятадыг хязгаарлах, шахах оролдлогоо зогсоогүй, бүр эрчимжүүлсэн гэдгийг онцлон хэлэх ёстой. Хятад Америкийн харилцаанд эрсдэл, сорилтууд нэмэгдсээр байна. Бид уналтыг хазаарлан зогсоож, эрсдэл, санал зөрөлдөөнөө харилцан хянаж, гаднын нөлөөг арилгаж, хамтын ажиллагааг урагшлуулах ёстой. Тайвань бол Хятадын нэг хэсэг, Тайвань хэзээ ч улс байгаагүй, ирээдүйд ч байж чадахгүй." гэсэн бол


Блинкен хэлэхдээ, "Америк "Нэг Хятад"-ын бодлогыг тууштай баримталж, Америк Хятадын харилцааг тогтворжуулахыг идэвхтэй дэмжинэ. Хятад улстай байнгын харилцаа холбоо тогтоож, мансууруулах бодисын эсрэг, хиймэл оюун ухаан зэрэг салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсэж байна. Бид хоёр талын зөрчлийг зохицуулж, үл ойлголцол, буруу дүгнэлтээс зайлсхийхэд бэлэн байна" гэжээ.


Г.Бямба