sonin.mn

"Бүс ба Зам"-ын аж үйлдвэрийн хөгжлийн олон улсын симпозиум энэ сарын 24-нд БНХАУ-ын Шаньдүн мужийн Линь-и хотод болжээ. 


Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтыг дэмжих төвийн орлогч дарга Ван И-жүнь энэ тухай: "Дэд бүтцийн бүтээн байгуулалтын хувьд, Хятад -Лаосын төмөр зам, Жакарта-Бандуны хурдны галт тэрэг зэрэг олон онцлох төслүүдийг дуусгаж, ашиглалтад орууллаа. Мөн аж үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны чиглэлээр Хятад улс 130 гаруй орон, бүс нутагтай хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр байгуулсан. Хятадын аж ахуйн нэгжүүд хамтрагч орнуудын Засгийн газар, аж ахуйн нэгжүүдтэй хамтран олон улсын аж үйлдвэрийн 70 гаруй паркийг байгуулсан. Ногоон, нүүрстөрөгч багатай хөгжлийн чиглэлээр Хятадын компаниуд 100 гаруй улс орон, бүс нутагтай ногоон эрчим хүчний төслүүд дээр хамтран ажиллаж байна. Дижитал эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд, Хятад улс олон оронтой дижитал эдийн засгийн олон улсын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, тээвэр, орон зайн мэдээллийн дижитал коридорын бүтээн байгуулалт эрчимжиж байгаа бол "Торгоны замын цахим худалдаа" нь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны шинэ зам сувгийг өргөжүүлж байна. Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хувьд, Хятад улс олон оронд эмнэлгийн баг илгээж, Хятадын уламжлалт анагаах ухааны 30 гаруй төвийг гадаадад хөрөнгө оруулан байгуулсан" гэжээ.


Арга хэмжээнд Малайз, Пакистан, Серби зэрэг 14 орноос Хятадад суугаа ахлах дипломатчид, НҮБ-ын Хятад дахь агентлагууд, үндэстэн дамнасан компаниуд оролцсон байна.


Г.Бямба