sonin.mn

Палестины 14 нам бүлэг Бээжин хотноо эвлэрэлд хүрсэнтэй холбогдуулан ХТРТ-ын CGTN суваг интернэт санал асуулга явуулсан байна.


Санал асуулгад оролцогчдын 92.81 хувь нь Палестины ард түмний эрх ашгийг хамгаалан,, хагарлыг эцэслэж% Палестины үндэсний эв нэгдлийг дэмжихэд гаргасан Хятад улсын хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, Хятад улс яриа хэлцлээр зөрчил маргааныг шийдвэрлэх тал дээр үлгэр жишээ болсон гэжээ.


Палестины нам бүлгүүд “Бээжингийн тунхаг”-т гарын үсэг зурж, үндэсний эвлэрлийн түр Засгийн газар байгуулахыг зөвшөөрч, Газын зурвасыг сэргээн босгох ажлыг хийхээр тохиролцсон юм. Тэгвэл Палестины дотоодын нам бүлгүүдийн эвлэрэл нь Палестин, Израилын одоогийн мөргөлдөөнийг эцэслүүлэхэд ашигтай байж, улмаар бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд ашигтай хэмээн санал асуулгад оролцогчдын 87.23 хувь нь үзсэн бол 91.63 хувь нь Хятадын санаачилгыг өндрөөр үнэлжээ. Мөн 90.55 хувь нь цөөн хэдэн орнууд Ойрх Дорнодод сөргөлдөөн үүсгэхийг оролдож байна, харин Хятад улсын энх тайван, хөгжлийг дэмжих үзэл баримтлал нь илүү ихээр хүлээн зөвшөөрөгдөж байна гэсэн байна.

 Хятад улсын улс төрийн аргаар зөрчил маргааныг шийдвэрлэх арга барилыг санал асуулгад оролцогсдын 89.64 хувь нь хүлээн зөвшөөрсөн бол 90.15 хувь нь Хятад улс геополитикийн санал зөрөлдөөнийг зохицуулан намжаахад идэвхтэй үүрэг гүйцэтгэж, дэлхийн засаглалын үйл явцад улам чухал үүрэг гүйцэтгэх болсон гэжээ.


Уг санал асуулгыг CGTN-ийн англи, испани, франц, араб, орос хэлний платформ дээр явуулсан гэнэ.


Г.Бямба