2024 оны 7-р сарын 24-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, Украины Гадаад хэргийн сайд Дмитро Кулеба нар Гуанжоуд хэлэлцээ хийжээ.
Ван И энэ үеэр хэлэхдээ, "Хятад, Украин бол найрсаг харилцаатай орон бөгөөд хоёр талын харилцааны явцад хуримтлуулсан зүйл бол найрамдал, хамтын ажиллагаа юм. Хоёр улс арав гаруй жилийн өмнө стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон бөгөөд харилцан бие биенээ хүндэтгэж, эрх тэгш харилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаа үргэлжилсээр байна. Хоёр орны харилцааг урт хугацааны хэтийн төлөвийн үүднээс харж, төлөвлөж, Хятад, Украины харилцаа, хоёр талын хамтын ажиллагааг ахиулах ёстой гэж хоёр орны төрийн тэргүүн цохон тэмдэглэсэн юм.
Бид энэ зарчмыг баримталж, харилцаа холбоо, солилцоогоо хадгалж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, уламжлалт найрамдлаа үргэлжлүүлж, ард түмний найрамдлыг ахиулж, Хятад, Украины харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхийг дэмжих ёстой" гэжээ.
Дмитро Кулеба хэлэхдээ, "Хятад бол агуу орон. Украин, Хятад хоёр улс стратегийн түнш, эдийн засаг худалдааны чухал түнш юм. Украин Тайваний асуудлаарх Хятадын байр суурийг дэмжиж, "Нэг Хятад"-ын бодлогыг баримталсаар байх болно. Украины тал хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хамтран хэрэгжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй зэрэг олон салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлж, ах дүү хотуудын солилцоог бэхжүүлэхийг хүсэж байна. Хятад улсын энх тайвныг дэмжих, олон улсын дэг журмыг сахиулах үйлсэд үзүүлсэн эерэг, бүтээлч үүргийг Украин өндрөөр үнэлж байна. Хятадын санал санаачилгыг Украин дээд зэргээр чухалчилж, Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах талаар Хятад, Бразилийн тохиролцсон "6 зүйлт нийтлэг олйголт"-ийг сайтар судалсан. Украин Оростой яриа хэлэлцээ өрнүүлэхэд бэлэн байна. Мэдээж зөвшилцөл нь шударга бөгөөд тогтвортой энх тайванд хүрэхэд чиглэсэн ухаалаг, бодитой байх ёстой" гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл11
нацист Ухарууд аргаа барж байнаа, ккк
үхэр нацистуудаа гэж------ зуун жилийн өмнө 1914 онд австри венгерийн хаант улёын болж дэлхийн 1-р дайн гарч орсын хаан гэр бүлээрээ алагдан хаант засаг сөнөж ВИЛЕНИН германтай версалийн найрамдлын гэрээ байгуулж октябрын хувьсгал ялж хоцрогдсон хаант улс сөнөж шинэ залуу зөвлөлт улс тогтсон 2014 онд зөвлөлт украйнд бандерийн нацист фашист улс төрийн эргэлт хийж домбаассын орос хэлт иргэдийн эсрэг дайн хийж 18,000 мянган иргэдийг алж эхэлснээр орсын цэргийн денацификации демилитаризации арга хэмжээг сөргүүлэн эхэлсэн ОРСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД УКРАЙН ӨНӨӨ ХҮРТЭЛ ЗАНАЛХИЙЙЛСЭЭР ТЕРРОРИСТ АЖИЛЛАГАА ЯВУУЛСААР ДАРАМТАЛСААР БАЙНА ОДОО ГАДНЫН УЛСААР ДАРАМТЛУУЛАХ БОДЛОГО ЭРЖ ХАЙХ БОЛЖЭЭ
Эмээ уух цаг чинь болжээ,,,2 оркоо,,,
ОХУ бол хоёр шаардлага тавьж байгаа. Зэвсэг хураах,нацист үзэл санааг хориглох. Украйн бол Донбасс,Луганск мужууд болон Крымын хойгийг өөртөө нэгтгэх санаатай байгаа. Ийм эрс тэс хоёр байр суурь ойртох гэсээр байтал дайн дуусах биз. Уг нь Украйн оросын нөхцлөөр хэлэлцээр хийх гэж байтал Английн хорон санаат яргачин борис жонсон сүүлчийн украйныг үхэж дуустал тулалд гээд шахчихсан. Украйнд өөрийн толгой байхгүй. Хэдэлцээр хийхийг эд нар шийдэхгүй. Вашингтон,Лондонд л шийднэ.
салан тусгаарлагч ннацист украйн бууж өг
Хөх инээд хүргэнд байгаарай
борис жонсон хүн төрөлхтний дайсны толгой лайсан англи хүн
Хятад украины хил хязгаарын бүрэн байдлыг хүлээн зөвшөөрч байгаа нь чухал. Тэгэхээр Путины яриад байгаа 4 мужийг өөртөө нэгтгэх саналыг дэмжихгүй нь тодорхой
Эндүүрч байна. Хил хязгаар байхгүй улсыг худал үгээр аргалах энүүхэнд байх. Монголын түүхээс харвал хятад хил залгаа бидний мөн ч их хуурсан. Украйныг хуурна. Украйн ялагдана.
Ван И товариш нь Украйнд дайн болж байгааг огт мэдээгүй аятай, шал өөр сэдвүүдээр л жиж үүрийн хэдэн үг хэлжээ дээ, янз нь !
кулеба нутагтаа очоод украйны бодлого шаасан гадас шиг хөдлөхгүй гэдгээ хэллээ шүү дээ зеляк яаж ч мэдэх хөрвөж ширвэж жүжиглэж хамелеон шиг хуурч молигодож чадна орсыг минскийн гэрээ нормандын формат гэж цаг хожиж бункер блиндаж ухаж северный хоёр урсгалыг дэлбэлж крымиййн гүүрийг дэлбэлж терроризм хийж олонфронтын сэтгүүлч сурвалчлагч энгийн номхон олон иргэд рүү одоо ч буудаж алсаар байна молиго молиго бас дахин молиго