СӨҮЛ, 2024 оны долоодугаар сарын 24 /Yonhap/. Умард Солонгосоос илгээсэн хогтой уут бүхий агаарын бөмбөлөг БНСУ-ын Ерөнхийлөгчийн оффисын хашаанд лхагва гарагт унасан боловч ямар нэгэн аюултай зүйл илрээгүй гэж Ерөнхийлөгчийн хамгаалалтын албанаас /ЕХА/ мэдэгджээ.
Умардын талаас лхагва гаргийн өглөө илгээсэн агаарын бөмбөлгүүдийг шалгах үеэр ерөнхийлөгчийн оффисын хашаанд унасан хогийг олж илрүүлсэн тухай ЕХА мэдээлсэн байна.
Өмнөд Солонгосын идэвхтнүүдийн хил дамнуулан илгээж буй Пёньяны эсрэг суртал ухуулгын хуудсуудын хариуд Умард Солонгосын тал энэ оны тавдугаар сараас хойш хог дүүжилсэн олон мянган агаарын бөмбөлгийг Өмнөд Солонгос руу илгээжээ.
“Хими, биологи, радиологийн хариу арга хэмжээний багийнхны хийсэн шалгалтаар бөмбөлгүүд ямар нэгэн аюул, бохирдолгүй болохыг тогтоосон тул тэдгээрийг гаргаж хаясан” гэж ЕХА-ны мэдэгдэлд дурджээ. Мөн Штабуудын дарга нарын нэгдсэн хороотой хамтран үргэлжлүүлэн хяналт тавьж байна гэв.
Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлснээр, уг агаарын бөмбөлгийг унахаас нь өмнө ажиглалтын төхөөрөмжөөр цаг алдалгүй илрүүлсэн боловч түүнд юу агуулагдаж байгааг мэдэхгүй тул агаарт байхад нь устгахад хүндрэлтэй байжээ.
Агаарын бөмбөлгүүдэд байгаа зүйлс тархаж, хохирол учруулж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа тул цэргийнхэн тэдгээрийг буудаж унагахгүй байгаа юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл8
Умард солонгос өмнөд солонгосыг өдөж байна.
Hogoo zaluurdaj chadaj bainashd
Хогоо залуурдаж чадаж байгаа нь хэнд хэрэгтэй, ямар ач холбогдолтой байхавдээ,,,,чааваас,,,
“”””Юугаараа баян түүгээрээ дайлнаа””””гэж,,,зайлуул,,,,,гуйлгачид юмдаа,,,,нэг тарган дебыль бацаан тойрсон,,, ямааны 3 шиг гуриатсан,,,, ядарсан,,,,хойдын ард түмэн,,,,хэзээ нойрноосоо сэрнээ,,,,яанадаа,,,
умард солонгосын эмч нараа буцааж ирүүүлээч дээ ямарч өвчнийг эмчилдэг харавсан хүнийг массажилсаар ухаан оруулж босгодог
Одоо,,,, тэгээд,,, хойд солонгосын эмч нар мөнхийн ус найруулдаг байхнуу,,,айиииин,,,
нөгөө хойдын банилтай тарилга чихэртэй ус юу билээ кундам билүү.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)