sonin.mn

Хятад-Өмнөд Азийн 8 дахь экспо өнөөдөр буюу долдугаар сарын 23-нд Юньнань мужийн Куньмин хотод нээлтээ хийж байна. Долдугаар сарын 21-ний өдрийн байдлаар Энэтхэг, Тайланд, Вьетнам, Пакистан зэрэг өмнөд болон зүүн өмнөд Азийн 11 орны 40 багц, 9516 үзмэр ирсэн гэх бөгөөд үзэсгэлэнд тавигдах нийт үзмэрийн тоо 10 мянгыг давах төлөвтэй байгаа гэнэ.


Энэхүү экспо нь “Бүс ба Зам” санаачилгыг хөгжүүлэхийн тулд бараа бүтээгдэхүүний худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, аялал жуулчлалын хамтын ажиллагаа, соёлын солилцооны талбарыг буй болгох зорилготой аж.




Өмнөд Азийн экспо бол 2024 онд Хятад, Өмнөд Азийн орнуудын эдийн засаг, худалдааны солилцооны хамгийн чухал арга хэмжээний нэг юм. Энэ удаагийн арга хэмжээнд 2300 гаруй худалдан авагч оролцохоор бүртгүүлсний дотор Өмнөд Азийн 8 орныг багтаасан 26 улс орон, бүс нутгийн 500 гаруй аж ахуйн нэгж багтаж байна. Худалдан авагчийн салбарт ногоон эрчим хүч, хөдөө аж ахуй, эмнэлгийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, барилгын технологи, үйлдвэрлэл, шинэ материал болон бусад салбаруудыг хамарчээ.


Г.Бямба