sonin.mn

"Энэ удаагийн хуралдааны нэгэн гол агуулга бол Хятад улс өндөр түвшинд олон улсад нээлттэй хөгжих байдлаа тэлж, дэлхийн хөгжлийг хурдасгах явдал болно" гэж Финляндын "Хельсинки таймс" сонин ХКН-ын 20-р сонгуулийн 3-р бүгд хурлын талаар бичжээ. Уг нийтлэлийг Хятадын Олон Улсын радио орчуулан, нийтэлж, "7 дугаар сарын 21-нд эл хурлаар "Өөрчлөлтийг цаашид бүх талаар гүнзгийрүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг хурдасгах тухай ХКН-ын Төв хорооны шийдвэр"-ийг бүрэн эхээр нь нийтэлсэн бол үүнд олон улсад нээлттэй хөгжих талаар тусгай төлөвлөлт, ажлын замын зураг гарган, олон улсад нээлттэй хөгжих улс орны үндсэн бодлогыг зайлшгүй баримталж, нээлттэй хөгжлөөр шинэчлэлийг үргэлжлүүлж, улам өндөр түвшинд олон улсад нээлттэй хөгжсөн эдийн засгийн шинэ тогтолцоог байгуулах тухай онцолсон байна. Шинжээчдийн үзэж буйгаар, цаашид Хятад улс олон улсад нээлттэй хөгжихөө тэлэх бөгөөд өөрчлөлт шинэчлэлтийн шинэ төлөвлөгөө нь даян дэлхийд улам их ач тус хүртээх тухай тодорхой мессежийг олон улсад өгчээ.



Нээлттэй байх нь Хятадын орчин үеийн шинэчлэлийн тодоос тод шинж тэмдэг юм. Чөлөөт худалдааны туршилтын 22 бүс, Хайнань чөлөөт худалдааны боомт, бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгосон, гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтыг ихээр цөөлж багасгасан, харилцаа холбоо, эмчилгээ зэрэг үйлчилгээний салбар дахь гадаад хөрөнгө оруулалтын зөвшөөрлийг чөлөөтэй болгосон, "Бүс ба Зам"-ыг хамтран өндөр чанартай бүтээн байгуулах, импортын бараа бүтээгдэхүүний экспо, үйлчилгээний худалдааны яармаг, хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспо зэрэг олон улсын платформ байгуулсан зэргийг үүнд дурьдаж болно. Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд Хятад Улсын нээлттэй хөгжил олон талаар баялаг амжилт дагуулсан юм. Хятад Улс дараалан долоон жил дэлхийн худалдааны хамгийн том орон болсон бөгөөд хилийн чанад дахь хөрөнгө оруулалтаараа 11 жил дараалан дэлхийн ТОП-3-д жагсаж, капитал хөрөнгийн урсгал нь 155 улс орон, бүс нутгийг хамарсан.


Өдгөө зуун жилд тохиож байгаагүй том өөрчлөлтүүд хурдтай өрнөж, нэг туйлт үзэл, ивээх үзэл газар авч, эдийн засгийн интегралчлал саадад учирч, "нээлттэй хөгжил" өдөр ирэх тутам "ховордож" байна.


Хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн хүндрэлтэй асуудал, мөн технологийн шинэ ээлжийн хувьсгал, аж үйлдвэрийн хувьсгалын өмнө Хятад Улс өндөр түвшинд олон улсад нээлттэй хөгжихөө тууштай баримталж байгаа нь нээлттэй байдлаар өөрчлөлт шинэчлэлтийг хөгжүүлэх, хөгжлийг дэмжих практиктай шууд холбоотойгоор барахгүй, мөн эдийн засгийн хөгжлийн зүй тогтлыг сайтар ойлгон , цаг үеийн урсгалыг даган мөрдөж, дэлхийн нийттэй хөгжлийн боломжоо хуваалцах шийдвэртэй нь шууд холбоотой юм.




Хятад улс юуны өмнө дэлхий нийттэй асар том зах зээлээ хуваалцаж байна. ХКН-ын 20-р сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурлаар "асар том зах зээлдээ түшиглэж, олон улсын хамтын ажиллагаагаа тэлэх явцад нээлттэй хөгжлийн эрч хүчээ нэмэгдүүлнэ" гэж заасан байна. Хятад улс нээлттэй байдлаа улам тэлж, өөрийн орны зах зээлээ дэлхийн нийттэй хуваалцсан том зах зээл болгохыг хичээж буйг энэ нь харуулж байгаагаараа үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүдэд асар их итгэл найдвар өгч байна. Германы Сеннхайзер аудио брэндийн Хятад улс дахь борлуулалт хариуцсан захирал Жао Шяочуань хэлэхдээ, "Хятадын зах зээл эрч хүч, боломжоор дүүрэн. Энэ нь шинэ төслүүдийн өлгий болох төдийгүй шинэлэг технологи, бүтээгдэхүүний өсөлтийн үржил шимт хөрс юм" гэжээ. 2024 оны эхний хагаст Хятад Улсад шинээр байгуулагдсан гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 26,870-д хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.2%-р нэмэгдсэн байна. Мөн 500 тэрбум юанийн гадаад хөрөнгийг татсан нь сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрсэн юм.

Олон улсад нээлттэй хөгжихөө тэлэх нь зөвхөн "оруулж авчрах" биш, мөн "гадагш гарах"-ыг ч хамарч байдаг. Өдгөө шинэ эрчим хүчний хөдөлгүүрт автомашин, литийн батарей болон Фото цахилгаан эрчим хүчний бүтээгдэхүүнээр төлөөлүүлсэн Хятадын "гурван шинэ бүтээгдэхүүн" нь гадаад зах зээлд өргөнөөр нэвтэрч, дэлхийн ханган нийлүүлэлтийн чансааг нэмэгдүүлж, тухайн улс орон, бүс нутгийн эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийг дээшлүүлсэн юм. Хятад Улсын санаачилсан "Бүс ба Зам" санаачилга нь дэлхий нийтэд асар том өөрчлөлт, шинэчлэлт авчирсан. Сүүлийн 10-аад жилд эл санаачилгад дэлхийн 3/4 хувийн улс орон болон олон улсын 30 гаруй байгууллага нэгдэж, багцаагаар 1 их наяд ам долларын хөрөнгө босгосон юм. ХКН-ын 20-р сонгуулийн 3-р бүгд хурлын "шийдвэр"-т "Бүс ба Зам"-ыг өндөр чанартай бүтээн байгуулахыг дэмжих тогтолцоог улам боловсронгуй болгож, том чухал төсөл болон иргэдийн амьжиргаатай шууд холбоотой жижиг төслүүдийг нэгдэлтэй төлөвлөх хэрэгтэй хэмээн заасан нь даян дэлхийн хөгжилд шинэ эрч хүч сэлбэж, улс орнуудын ард иргэдэд улам их ач тус хүртээх болно." гэсэн байна.


Г.Бямба