2022 оны 4-р сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүн төрөлхтний ирээдүйн хувь заяанд тулгуурлан дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэвшүүлж, олон улсын аюулгүй байдлын сорилтыг шийдвэрлэх Хятадын төслийг санал болгосн гэнэ. 7-р сарын 18-нд "Дэлхийн аюулгүй байдлын санаачилгын судалгааны төв" Бээжинд байгуулагдаж, Хятад улс анхны "Дэлхийн аюулгүй байдлын санаачилгын хэрэгжилтийн тайлан"-гаа танилцуулжээ.
Хоёр жилийн турш Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах үзэл баримтлалыг баримталж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг бүх талаар хэрэгжүүлж, дэлхийн энх тайван, амгалан тайван байдлыг сахин хамгаалахад хүчтэй түлхэц өгсөн байна. Мөн "Дэлхийн аюулгүй байдлын санаачилгын хэрэгжилтийн тайлан" холбогдох үр дүнг иж бүрэн, системтэйгээр тайлбарлажээ.
Одоогийн байдлаар дэлхийн 100 гаруй улс орон, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд энэхүү санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлээд байна. Уг санаачилга болон түүний үндсэн үзэл баримтлалыг Хятад улс болон бусад улс орон, олон улсын байгууллагын хоорондын хамтын ажиллагааны хоёр талт болон олон талт 90 гаруй баримт бичигт тусгасан гэнэ.
Г.Бямба
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл0