Долдугаар сарын 18-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийжээ.
Энэ үеэр БНХАУ-ын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэлэхдээ, "2013 онд Ши Жиньпин дарга анх удаа “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах санаачилга дэвшүүлснээс хойш арав гаруй жилийн хугацаанд Хятад улс талуудтай хамтран, “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах санаачилгыг хэрэгжүүлэн хөгжүүлснээр нээлттэй хүлээцтэй харилцан ашигтай хөнгөлөлттэй хамтран ажиллаж хамтдаа хожиж, олон орны талархлыг хүлээсэн олон улсын нийтийн бүтээгдэхүүн, хамтын ажиллагааны индэр болсон. Арав гаруй жилийн хугацаанд уг санаачилгын дагуу, Хятад улс 150 гаруй улс орон, олон улсын 30 гаруй байгууллагатай “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. 2023 онд Хятад улс болон хамтран бүтээн байгуулагч орнууд хоорондын барааны худалдааны хэмжээ 19.5 их наяд юаньд хүрч, Хятадын импорт экспортын нийт хэмжээний 46.6 хувийг эзэлсэн . Хятад улс талуудтай хамтран илүү нээлттэй, хүлээцтэй, дэд бүтцээр холбогдон хамтран хөгжсөн дэлхий ертөнцийг байгуулахад бэлэн байна" гэжээ.
Г.Бямба
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл0