БЕРЛИН, 2024 оны долоодугаар сарын 18 /BBC/. Герман улс ирэх онд Украинд үзүүлэх цэргийн тусламжаа ойролцоогоор хоёр дахин бууруулж, 8 тэрбум еврогоос 4 тэрбум орчим евро болгохоор төлөвлөж байгаа талаар тус улсын Засгийн газраас баталсан төсвийн төсөлд дурджээ.
“Долоогийн бүлэг”-ийн орнууд Оросын битүүмжлэгдсэн хөрөнгөний хүүгээс 50 тэрбум доллар босгохоор төлөвлөж байгаа тул Украинд үзүүлэх тусламжийн санхүүжилт “ойрын ирээдүйд найдвартай байх болно” гэж Германы Сангийн сайд Кристиан Линднер мэдэгдсэн байна.
Герман бол Украинд үзүүлж буй цэргийн тусламжийн хэмжээгээр АНУ-ын дараа хоёрдугаарт ордог. 2024 онд Берлинээс Киевт өгч буй тусламж 7.5 тэрбум орчим евро байх төлөвтэй. Хэрэв ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялбал Америкийн тусламжийг танаж, цаашлаад зогсоож магадгүй гэсэн болгоомжлол Украин ба түүний Европ дахь холбоотнуудад бий болоод байгаа энэ үед дээрх мэдээ гарч байна.
Германы Засгийн газар улсын төсвийн төслийг лхагва гарагт баталжээ. Хэдийгээр Украинд үзүүлэх цэргийн тусламжийг танахаар төлөвлөж байгаа боловч 2025 оны батлан хамгаалахын төсвийг 1.3 тэрбум еврогоор нэмэгдүүлж, 53.25 тэрбум евро болгох аж.
Герман улс НАТО-гийн эвслээс тавьж буй шаардлагын дагуу батлан хамгаалах салбартаа ДНБ-ий 2 хувийг зарцуулахаар төлөвлөж байгаа юм. Батлан хамгаалах салбарын төсвийг хууль тогтоогчид хараахан батлаагүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл10
Дайн хийгээд бай, байлдаж суртал олон хүн үхэж байг. Мөнгөөр зодоод дайн хийж чадахгүй бол Герман улс мөхнө. Герман мэт нь худалдаа хийхээс цаашгүй улс бол оросууд нэг мэдэхэд эзлэнэ.
Цаашид Германчууд зөвхөн глобалчлал, цагаачлалыг эсэргүүцдэг Германы төлөөх Алтернатив намаа дэмжиж, зөвхөн Алтернатив намаар улс төрөө удирдуулвал Герман улс аврагдах болно. Бусад Европын орнууд ч бас зөвхөн глобалчлал, цагаачлалыг эсэргүүцдэг намаар улс төрөө удирдуулдаг европын орнууд аврагдах болно. Глобалчлал, цагаачлалыг хөхүүлэн дэмждэг ардчилсан намуудыг улс төрд гаргавал ирээдүйд европ хүссэн хүсээгүй мөхөх болно.
Байгалийн хийг оросоос авах нь эдийн засгийн хувьд хамгийн зөв зам байхад Америкийн эрх ашгийн золиос болж байгаа нь Герман юм. Оросын хийн хоолойг дэлбэлсэн Америкийн эсрэг Герман улс хөдлөх хэрэгтэй. Америк өөрийнхөө тарьсан гай гамшигийг өөрсдөө үүрэх ёстой. Байгалийн хий хэмээх тэнгэрээс бэлэглэсэн эрдэнийг оросоос авах нь хамгийн зөв юм.
Эмээ уу,,,,балай оркоо,,,
TA 2 GERMAND OCHIJ PARLAMENTAD N ILTGEL TAVIACH .GERMANIAR YARIJ CHADAHGUI BOL HUJAA YUMUU OROSOOR ILTGEL TAVI . ESVEL MONGOLOOROO TED OILGOJ MAGAD
Germanaar yarina, ene ix berx uu, chamd? CharlieMagna ordond 1997 ond iltgel tavisan xund Reichstag keine problem! 2022 ond talk bolox baixad chadaagui Euro. Odoo tom dain xiixgui bol diilexgui, dain tomorvol europe sununu. Xel, iltgel gm tun jol asuudal, esvel ene chamd oilgomjgui baina uu? Gevch ta xaana iltgel tavij baisnaa bichne uu
Юун,,,, том том баасан,,, явдаг жорлонгууд энд цуглаа вэ,,,,одоо бүр,,,,немцүүд ,,,та нар шиг шивэр хулмас үнэртүүлсэн оркуудаар,,,яаж амьдрах юу хийж болох эс болохоо заалгах уу,,,,нэг балай нь бүр хаанаас байгалийн хийгээ яаж авахыг нь зааж байх юм,,,,хуцаачээ,,,балай оркоо,,,,
Эмээ уу,,,,балай оркоо,,,
Орос, Украйн 2 хоорондоо дайтна уу, найрамдана уу Германд падгүй
Бүлэглэж бусдыг зовоодог рекэтчин хүмүүс нэг дуусдаг даа.