ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 18 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены “Ковид-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан ба өвчний хөнгөн шинж тэмдгүүд илэрсэн тухай Цагаан ордон мэдэгджээ.
АНУ-ын төрийн тэргүүн ковидын вакцинд хамрагдаж, нэмэлт тунг хийлгэсэн байсан гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдээлсэн байна. Ж.Байден өмнө нь хоёр удаа ковидын халдвар авч байсан юм.
Өдгөө 81 настай Ж.Байден лхагва гарагт Лас-Вегас хотод дэмжигчидтэйгээ уулзаж, үг хэлсэн байна. Харин тухай өдрийн орой болох сонгуулийн сурталчилгааны үеэр үг хэлэхээр товлоод байснаа цуцалжээ. Зургаадугаар сарын сүүлчээр болсон мэтгэлцээнд тааруухан оролцсон, нас өндөр болсны учир өрсөлдөөнөөс гарахыг шаардсан шахалт нэмэгдсээр байгаа энэ үед тэрбээр халдвар авсан байна.
Ерөнхийлөгч Делавэр дахь өргөөндөө тусгаарлагдах бөгөөд энэ хугацаанд бүх үүрэгт ажлаа бүрэн гүйцэтгэнэ гэж К.Жан-Пьер мэдээлжээ. Ерөнхийлөгчийн эмч Кевин О'Коннорын хэлснээр, Ж.Байденд нус гоожих, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж.
Сонгуулийн өрсөлдөөнөөс гарахыг шаардсан шахалтууд улам бүр нэмэгдэж буй энэ үед Ж.Байден халдвар авчээ. Сүүлийн хэдэн долоо хоногт Ардчилсан намын 20 орчим улстөрч түүнийг өрсөлдөөнөөс гарахыг уриалсан бөгөөд тэдний дотор Калифорни муж улсаас сонгогдсон Конгрессын гишүүн Адам Шифф хэлэхдээ, Байден ерөнхийлөгч асан Дональд Трампыг ялж чадах эсэхэд ихээхэн эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “галт бамбарыг буухиалан дамжуулахыг” Ж.Байденд уриалсан байна. Хэрвээ эмч нар өөрийнх нь талаар “эрүүл мэндийн асуудалтай” гэсэн дүгнэлт хийвэл өрсөлдөөнөөс гарах талаар бодож үзнэ гэдгээ Ж.Байден анх удаагаа мэдэгджээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл10
Хөгшин төгцөг дэлхийд дайн гаргах хүртэл том том алдаа их хийсэн. Америкийн төрөөс зөнөг өвгөн Байден зайлвал таарна.
Зссссс,,,тэнэг пзда,,,,америкын ерөнхийлөгчийг шүүмжилээд шаадаг гэнээ,,,,мөн,,,хуцваа,,,чи,,,,хашааны халтар бацаан,,,,нүүр гараа сайхан савандаад угаачих,,,за,,,
Буруу зөнөсөн өндөр настай хүнийг сонгуульд нэр дэвшүүлж байгаа нь утгагүй санагдаж байна. Энэ өвгөний нэрийг яаралтай хүчээр татаж өөр хүнийг нэр дэвшүүлж өрсөлдүүл.
Байгалийн хийг оросоос авах нь эдийн засгийн хувьд хамгийн зөв зам байхад Америкийн эрх ашгийн золиос болж байгаа нь Герман юм. Оросын хийн хоолойг дэлбэлсэн Америкийн эсрэг Герман улс хөдлөх хэрэгтэй. Америк өөрийнхөө тарьсан гай гамшигийг өөрсдөө үүрэх ёстой. Байгалийн хий хэмээх тэнгэрээс бэлэглэсэн эрдэнийг оросоос авах нь хамгийн зөв юм.
энэ хүнийг бурхан тэнгэр боль гээд байх шиг...
Хаа хамаагүй АНУ төрийн тэргүүнээ хэнээр сонгох хэн байх нь та нарт ямар хамаатай юм бэ. Өөрсдийнхөө зөв сайхан амьдрахдаа л санаа тавьцгаа. Элийрсэн хийх ажилгүй юмнууд аа.
Зөнөг золиг Байден Путин гэж дуудсан чинь Зеленский бараг тархинд цус харвах шахсан.
Трампын сонгуулийн сурталчилгааны үеэр Трампын ард талд сууж байсан Байденыг дэмжигч хар нүдний шилтэй эмэгтэй үе үе суудлаасаа өндөлзөж Трампыг буудсан хүний байрлаж байсан зүг хараад байсан бичлэг сошиал медиа дээр байна. Трампыг сөрөг хүчний намынхан үгсэн хуйвалдаж хөнөөх захиалга өгсөн нотлогдож байна
Балай өвгөн зайлаачээ!
Балай өвгөн зайлаачээ!