Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Шэнь Миньжюаньд саяхан болж өнгөрсөн Үндэсний их баяр наадмын мэндийг хүргээд Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент, шинэ Засгийн газар бүрдсэнтэй холбогдуулж талуудын хамтын ажиллагаа, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, худалдаа, эдийн засаг, боомт, байгальорчин, эрчим хүчний төслүүдийг идэвхжүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Энэ онд Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулах асуудлаар талууд санал солилцов.
БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюань Монгол Улсад болсон парламентын ээлжит сонгуулийн үр дүнд УИХ, Засгийн газар шинээр бүрдсэнд Ерөнхий сайдад баяр хүргээд хоёр орны дипломат харилцааны 75 жилийн ойн хүрээнд хөрш хоёр орны хөгжлийг урагшлуулах, харилцан ашигтай шинэ хамтын ажиллагааг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Ричард Буанган Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар томилогдсонд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн Засгийн газрын бүтэц, цаашид баримтлах бодлогын талаар танилцуулав.
Талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл11
БНХАУ-ын ГХЯ нь Монгол Улсад суух Элчин сайдаар газрын даргын түвшний хүнийг томилдог. Их л басаж харьцдаг даа. Тяньжинд гацсан 10К чингэлэг, МИАТ-ын онгоцны Сөүлийн нислэгийн цаг энэ тэрийг хараарай. Зам тээврийн сайдаар хэл устай, ажлаа мэддэг олигтой хүн томилохгүй дээ, очиж очиж нэг муу ашиг сонирхолын зөрчилтэй наймаачинг томилдог хэлэх ч үг алга.
Азийг доорд үздэг Оросуудын гар хөл Буриадууд хужаа, хасаг, хүн биш гэж Монголчуудыг эзэнгүй баримтгүй турхирдаг нь одоо сонин биш.
51.158.236.47-сэтгэцийн өвчтэй гар уу
Хятадууд филипин улсад филипин хүн болж төрсний гэрчилгээ авч, хотын дарга хүртэл болжээ. Хятадын засгийн газрын тагнуул гэж филипин улс үзсэн байна. Манай улсад иргэний бүртгэлд хятадуудыг бүртгэсэн эсэх талаар шалгах цаг болсон.
Монголыг хүүлэн мөлчигч хоёр улсын элчинг хүлээн авч уулзсан байна.
Америк, Хятадын зөрчилдөөн хурцхан байхад манай улс дунд нь холгогдож өрөнд ормооргүй байна.
Өмхий хулмас үнэртэж байх чинь.
Гал хамууд гар барилцаад ЕС маань пиджакиндаа багтахаа байтал таргалсандаа талархалаа илэрхийлж буй бололтой.
Хятадаас одоо гуйлтуудаа эхэлхэндээ Хятадууд ч гуйсаныг нь давуулан биелуулж Зээл л огох байх, оронд нь газар нутаг авна гээд тооцоолчихсон, Оюунэрдэнэ пяхлуу Газар нутгаа огохоор битуухэндээ тохиролцчихсон байгаа биз, Умхий Хятадуудаас холхон байх юмсан
Буриадуудын бурхан Европ дээд төрөлтөн Оросууд Америкаас айж, Азийн Хятадыг үзэн яддаг.
Америкаар төмөр замаа давхар галт тэрэг явуулж оросоор төмөр замаа цахилгаанжуулах нь