Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдавааг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгсөн гэх мэдээлэл өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэнтэй холбогдуулан дараах няцаалтыг өгч байна.
Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.1-т заасныг баримтлан Улсын Их Хурлын 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 37 дугаар тогтоолоор З.Дашдавааг Авлигатай тэмцэх газрын даргаар томилсон. Хуульд заасан түүний бүрэн эрхийн хугацаа 2025 оны 5 дугаар сард дуусгавар болох юм.
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нь хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд үүрэгт ажлаа хэвийн гүйцэтгэж байгаа бөгөөд эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй болно.
Иймд өнөөдөр цахим сүлжээгээр тараасан дээрх худал мэдээллийг Авлигатай тэмцэх газраас албан ёсоор үүгээр няцааж байна.
АТГ
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл5
Эрх баригч намын авлигачдын үйлдсэн авлигын гэмт хэргийн талаар ард иргэд хуулинд заасан эрхээ эдлэж мэдээлэл бодит баримттай өгсөөр байтал ёрдөө шалгадаггүй, хаацайлаад өнгөрсөн адгийн шаар.Амьдрал л юм хойн эгэл жирийн төрийн доод тушаалын алба хаагчдын үйлдсэн 50, 60, 100 мянгын хахуулийн хэррэг дээр болохоор хэт хатуурхаж 10 саяар торгож, ажлаас нь халуулж шийтгэдэг. Өөрийг нь томилсон МАН-ын авлигачдын хэдэн арав, зуун сая, тэрбум, их наядын хэрэг дээр хэдхэн саяар торгоод өнгөрөөдөг. Ажил амьдралаар хохирсон мянга мянган төрйн албан хаагчид чамайг зуусан байгаа шүү. Сүүдрээ харж яваарай.
Гамин цэргийн бага дарга Хүй Сюй Жаны нүүрсний хулгайн мөнгөөр барьсан Тэрэлжийн Бугат ресорт эдлэн газрыг шалгуулахгүй байгаа гол хулгайч чинь энэ ш дээ.
Энэ нөхөр авлигатай огт тэмцээгүй авлигачдыг үхэн хатан хамгаалсан этгээд.
Авлигатай тэмцсэнгүй дээ, женкогийн тэр олон хэргүүд хав дарсан уу
Өөрөө өөрийгөө няцааж байгаа хүн авилгатай тэмцэж ирсэн байх уу?