Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны долдугаар сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийв. Тэрбээр,
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хамтарсан Засгийн газрын гэрээ болон Улсын төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрийн гурван намын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны үеэр Төрийн албаны тухай хуулийг чанд мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлөх, халах шийдвэр гаргахгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарч ажиллахыг сайд нарт үүрэг болгосон гэдгийг тэрбээр хэллээ. Мөн Засгийн газрын эхний 100 хоногт эхлүүлэх төсөл, хөтөлбөр болон хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж байгааг тэмдэглэв. Мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл хангаж, ажиллахыг үүрэг болголоо
Мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөл, хаврын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангуулах, отор нүүдлийг оновчтой зохион байгуулах, энэ асуудлаар Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, сумын Засаг дарга нарт чиглэл өгөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт, эрчим хүчний салбарын 2024-2025 оны өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хангуулах, тулгамдаж буй асуудлыг тухай бүр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд, зам, тээврийн салбарын өвлийн бэлтгэл хангах төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд тус тус үүрэг болголоо.

ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулна
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулах төслийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Уг төслийг эхлүүлж хэрэгжилтийг Засгийн газарт тайлагнахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгав. Монгол Улсын “Алсын хараа-2025” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Монгол Улс, ОХУ, БНХАУ-г дамжсан эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцид нэгдэх замаар эдийн засгийн гадаад харилцааг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэ эдийн засгийн коридорын аж үйлдвэрт үйлчлэх хүний нөөцийг бэлтгэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих шинэ мэдлэг, шинэ технологийг хөгжүүлэх олон улсын инженерийн сургуулийг тусгайлан байгуулахаар төлөвлөж байна.
Товч мэдээ
·Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай, зохих шаардлагыг ханган боловсруулж, Засгийн газрын хуралдааны журамд заасны дагуу санал авч, ЗГХЭГ-т хянуулсны үндсэн дээр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулан хэлэлцүүлж байхыг Засгийн газрын гишүүдэд даалгав.
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл19
Good. Keep going...
Юмны унэ асар их нэмэгдэж байна Анхаарах сайд гишуун байна уу
Инженерын сургууль зов Гэвч дунд сургуулийн. Сурагчдын математикийн мэдлэг дэндуу доогуур байнаа Сая ЭЕШ ээр дундаж гуйцэтгэл хорин хэд гээд боддоо 880 хувийн мэдлэг дутуу Шинэ сайдын онцгой анхаарах естой асуудал шуу
Л . Энхамгалан уруудаж доройтуулж байсан монголын боловсролыг ёстой хаазы ньтултал гишгэж УЛАНДОР оруулсан даа - одоо " улны бөөс толгойд гартал " зай ч бий , лай ч бий ... Тэгэхдээ монголын минь заяа түшиж , таслалын дараа гурав биш юмаа гэхэд хоёр оронтой тоогоор хэмжигдэх сайн сайн инженерүүд төрөлгүй яахав - зөв ...
Монгол улсыг хойд зүгээс урд зүгрүү холбох коридор байгуулах нь хоёр хөршийн эрх ашиг байх тул амархан байх. Гэтэл Монгол улсыг зүүнээс баруун тал хүртэл холбох хөгжлийн төмөр зам барих ажлыг Монголчууд бид өөрсдөө барихаас өөр аргагүй юм.
Монголын бодлогод өөрчлөлт оруулах цаг болсон. Баян улс, хүчирхэг цэрэгтэй болох нь дэлхийн бүх улсын зорилго байх. Гэвч зөвхөн эдийн засаг гээд байвал өөр улсаас цэргийн халдлагад өртөөд улс нь мөхдөг. Иймд яах аргагүй хүчирхэг цэрэгтэй болж чадах хэмжээндээ хүрэх зорилго тавих цаг болжээ. Монгол улсын цэргийн хүчийг дээшлүүлэх шаардлага үүссэн байна.
Төрийн албанд одоо чинь дан МАН- ынхан байгаа шүү дээ. Хамтарсан засаг байгуулсан юм чинь Ардын нам зарим цүнх баригчидаа халж АН- ын чадвартай залуусыг оронд нь ажилд авах юм биш үү?
Цэргийн салбарт монгол улс анхаарч чадвал төрийн албан хаагч нар чанаржих болно. Яагаад гэвэл цэрэгт явсан хүн төрийн албанд орох нөхцөл болдог тул яах вэ?
Төрийн албанд одоо чинь дан МАН- ынхан байгаа шүү дээ. Хамтарсан засаг байгуулсан юм чинь Ардын нам зарим цүнх баригчидаа халж АН- ын чадвартай залуусыг оронд нь ажилд авах юм биш үү?
Erchim Huchinii Saidiin ajliig gants Niambaatar l hiij, jaahan nugalj chadna. Uer us, elstei shuudai bariuulaad guilgeed bui ni daanch hairan b. Anh tomilogdood l Buuruljuutiin Tsahilgaan Stants deer bieeeer ochij il tod medee ugch bsn. Choijilsuren nariig Tugjrel Uer Usnii saidaar l ...Eriin hugarhai um chin arai nuguuh .....shig GOMDOOD SUID bolkui buizaa. Niamka bolson bol mungu olj uguh blaa.
Ардчилсан намын сайдтай яам яаж МАНн гишүүн газар хэлтсийн даргатай өжиллахав. Өөрийн намын хүнийг л тавина даа. 10 хувийн Даваасүрэн яамандаа газар хэлтсийн даргаар Хөвсгөлөөс хөөгдсөн МАНн гишүүдээ тавьсан. Зарим нь бичиг үсэгт тааруу мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч тэдэн дотор бөйгаа
Дунд сургуулийг сургалтыг авьяас хөтөлбөрийг хүрээнд унагасан нөхөр бол шадар сайд Гантөмөр боловсролын сайд байхдаа хийсэн.Хийгээд зогсохгүй .хүүхдэдээ төрийн зээл өгч карманы мөнгө төрөөс карманы мөнгө өгсөн.яяМанай намын толгойд жагсаалтад суусан.Дунд сургуульд байгалийг ш.у нь хичээлүүд муу байвал явахгүй.
Монгол хүний генд таарахгүй боловсролын системыг нэвтрүүлэх гэж Лувсаннямын Гантөмөр тэнэглэн зүтгэсэн тул монголын боловсрол улам доройдсон. Мөн боловсролын зээлийн сангаас их хэмжээний мөнгө завшиж идсэн хэргээр нь шоронд хийж яллах цаг болсон.
Өөрсдөө сайдынхаа тоог олноор нэмж болдог мөртлөө орон нутагт иргэдэд хүрч ажиллах төрийн албан хаагчдаа яагаад ингэж завхруулж чадаж байнаа
Ерөнхий сайд өөрөө хэрэггүй баахан сайд нарыг томилж орон тоо нэмж татвар төлөгч бидний мөнгөөр тоглож болдог, бусад нь огт болохгүй, энэ шударга ёс уу? Эрх баригчдын дохио зангаагаар ажилладаг хууль хяналтын байгууллагын дарга, орлогч, газар хэлтсийн дарга нэртэй цүнх баригчдыг харин чхуугаар нь солих хэрэгтэй. Хууль зүйн сайд харъяа байгууллагын дарга нараа бүгдийг солиорой, бүтэхгүй новшнууд шүү.
Данх авлигал авч томилсон хулгайч нарыг минь халахгүй шүү сануулга өгч байна.
Хуогайч авилгалчидаа зайлуулаачэ...Ажил бүтэхгүй авилгалчид хахуул нэхээд дампуураад бнаа.лаларөуудаа
8 jil bolson MANgaruudiig huuh l heregtei sht... yuu ch hiisengui hehe
эхлээд яамны хурган дарга нараа бүгдийг нь ажлаас чөлөөл. хөвсгөлийн эргүү гарууд, энхамгалангийн гар хөлийн долдойнууд дүүрсэн газарт шаварт суух хэрэггүй. хүн нам хүн ажил хийдэг гэдгийг мэдмээр юм даа. хуучин нөхдүүд хүн биш шүү, наранбаяраа. үүнд онцгой анхаар.