Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн анхны төрийн айлчлал өндөрлөлөө. Цог Жавхлант Хаан болон албаны төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар үдэж мордууллаа. Айлчлалын хүрээнд Төрийн тэргүүн нар Хамтарсан мэдэгдэл гаргаж, харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг тэргүүлэх салбарт бодит ахиц гаргахаар тохиролцлоо.

Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогынхоо хүрээнд Бутаны Хаант Улсыг Өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үздэг. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын өнөөгийн хамтын ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, хэтийн төлөвийг тодорхойлох, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд түүхэн ач холбогдолтой боллоо.


Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл3
Манай оронд айлчилсанд баяртай бна. харилцаа хөгжих болтугай
hamgiin zeb saihan ornii haantand manai oronii setgegdel ylam ender baisan gedegt naidana.....Bidnii hamtiin uil hereg ene ydaan bat tegs baih boltygai..........................
Жижиг улсууд хамтын ажиллагааг үүсгэх гэж оролдох боломтой. Гэвч том улсын эрх ашгийн заагт амжилтгүй болох магадлал өндөр.