Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,
Эрхэм хүндэт зочид оо,
Эрхэм хүндэт наадамчид аа,
Хөх тэнгэрийн ивээл, хөрст дэлхийн хэвлийд, нар, хур тэгширсэн зуны сайхан цагт монголчууд бид төрт ёсны их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр, ёслол төгөлдөр сайхан тэмдэглэлээ.
Эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ шалгаж, эрэмгий цовоо хүүхдүүд аргамаг хүлгээ хурдлуулж, идэр чийрэг бөхчүүд эр бяраа гайхуулж, монгол түмэн төрт ёсоо хүндэтгэн, түүх соёлоо дээдэлж, сүлд хийморио бадраан, бахдам сайхан наадацгаалаа.
“Наадмын маргааш намар” гэж манай ард түмэн хэлдэг билээ.
Тиймээс аливаа ажлын бэлтгэл амжилт бүтээлийн үндэс байдгийг сайтар санаж, намрын ажил, өвлийн бэлтгэлээ одооноос базаан, төр, засаг, түмэн олноороо эрч хүчээ нэгтгэн улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе.
Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулах учиртай.
“Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт бат бөх, хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт хэврэг” хэмээн Эзэн Чингис хаан сургасан билээ.
Их хааныхаа энэхүү сургаалыг даган мөрдөж, эв эеэ сахин, эх орны хувь заяа иргэн таны гарт бий гэдгийг ямагт санаж, улс орныхоо хөгжил дэвшил, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө өндөр заяат улс Монголоо хамтдаа хөгжүүлэх учиртай.
Аргамаг хүлгүүд нь хурдан, аварга бөхчүүд нь хүчтэй, эрэмгий харваачид нь цэцтэй, хотол олноороо бахдалтай, өндөр төр, өргөн түмний их баяр цэнгэл – Үндэсний их баяр наадам ийнхүү цог хийморь дүүрэн, ёслол төгөлдөр өндөрлөж байна.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл16
Төрийн мөнгөөр тоглож солонгост ялтан болсон мал монголд ерөнхийлөгч.
harin cham sig mal bol zyyrdaar yhne..........................
60 тэрбум, ЖДҮ, Оффшор, Хөгжлийн банк, Нүүрс, Автобусны хулгайч нартай хэзээ ч эвсэхгүй. Нохой толгойт оо..
Монголын түүхэн байхгүй ГУТАМШИГТАЙ наадам хийж ард түмнийг доромжиллоо. Допингтой хулгайчыг өршөөж наадам өнжүүлэлгүй барилдуулж сүүлдээ бүр луйварын барилдааныг шагнаж дархан аварга цол өглөө. Хууль бус хулгай хэзээд шударга ёсонд ялагдана.
МАН-ын мангайсан махан толгойлсон дарга нар хөлбөмбөгийн хятад хиймэл зүлгэн дээр Монгол үндэсний бөх барилдуулна гэсэн шинэ дүрэм гаргажээ..Энэ бол монголын өв соелыг сэмээрхэн хятаджуулж устгах гэж байгаа нэг арга мэх..
Эхлээд өөрийнхөө казинод алдсан төсвийн мөнгөө төл дөө!! Нүүрсчин хулгайчаа!!!
Казинод алдсан энэ тэр бол шал худлаа шүү.. Тэр мөнгө Тэрэлж дэх Бугат Ресорт эдлэн газарт нь орсон..Хүй Ляо Жан дээхнэ Сүнээг тэнд аваачиж нухдаг байсан тухай ажилчид нь ярьдаг юм..
toriig ene toriig hen ydirdaj chadaj baigaagaas ikhe zyil hamaardag yum,cham sig mal bol harin muu ch sain ch tor ydirdaj chadahgyi ni ilt hylgaich baina?...soyoltoi ender bolobsroltoi hyn hyniig toriig hyndetgedeg yum!!!!yamagt tor tembeger tersen bye ganz gej bodoj yab!!!!!yliaanyyd aa!!!
Монголын ард түмнээс гамин цэргийн бага дарга Хүй Сю Жан гэдэг цолыг хүртээд байгаа хулгайч даа. Хэзээ нэгэн цагт ууж идсэн хэргээр гянданд орох нь тодорхой хулгайч..
yamarch tor ene chagt bailaa ch ta nar sig eh oronch bys?....nobsnyydad magtagdah ni engersen ,tiimees amaaraa chalchisanaa byeeree medrehee beldej bai!!!!!!!!!!!gamingyyd aa!!!!!
Американские аналитики уверены, что Китай не станет атаковать Тайвань, но захватит Монголию и Мьянму --------------https://overclockers.ru/blog/cool-gadgets/show/107914/amerikanskie-analitiki-uvereny-chto-kitaj-ne-stanet-atakovat-tajvan-no-zahvatit-mongoliju-i-myanmu
Засгийн Газар Монгол Улсын түүхэн дэхь хамгийн олон шадар сайдтай Засгийн Газар болох нь. Тодруулбал Монгол Улсын Шадар сайдын орон тоог дахин нэгээр нэмж, харьяа агентлагийг нь хоёр хуваан хариуцуулахаар болсон байна. Энэхүү ямар ч үр ашиг, тооцоо судалгаагүй, ард түмний мөнгийг хий дэмий үрсэн шийдвэрийн шалтгаан нь ердөө л Лу.Гантөмөр, Т.Доржханд нарын хүсэлтэй холбоотой аж. Учир нь тэд хоёулаа зөвхөн Шадар Сайд л болж гэмээн, Засгийн Газарт хамтран ажиллана гэсэн байна. Иймээс Монгол Улсын Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн Сайдаар Лу.Гантөмөрийг томилохоор болж. Үлдсэн Шадар сайдаар Т.Доржхандыг томилох гэтэл нэг асуудал үүсчээ. Тэр нь С.Амарсайхан. Хэрэв С.Амарсайханыг албан тушаалгүй үлдээвэл тэр гомдох бөгөөд энэ нь улс төрийн нөхцөл байдлыг хурцатгах үр дагавартай. Учир нь тэрээр энэ Засгийн Газар дахь Д.Амарбаясгалангийн фракцийн гол төлөөлөл. Иймээс ердөө л С.Амарсайханыг гомдоож болохгүй гэсэн шалтгаанаар Монгол Улсын Шадар Сайдын орон тоог дахин нэгээр нэм
Хулгайчуудын ганц чаддаг юм нь худлаа ярих. Сайхан уран донгодоод л улсаа тонож хулгай хийхээ л мэднэ
За болио. ДОПИНГТОЙ хулгайчид барилдах эрх өгөөд. Бүр дархан аварга цол хууль бусаарө өглөө шүү дээ. Монголын түүхэнд байхгүй гутамшигтай наадам. Хууль бус цолыг хурааж авах хэрэгтэй.
Бугын зуулт зуудаг МАН-ын бүдүүн данжаад дарга нар байж болоод байхад яагаад допингтой бөх байж болохгүй гэж..
Mongol tor yeiin yed baih bolno,Mongol toriig doromjilson etgeedyyd ene yedee baij chadah yy daa,hyrne....yalgaa ni ene?......tor tembeger gej medeh yy!!!!tersen bye yregdene gej medeh uu?.....amniihaa zorgoor hyzaarai.............