Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар өнөөдөр Хүй долоон худагт хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо.
Соёолонгийн уралдаанд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Аймгийн алдарт уяач Х.Бөхбатын хүрэн соёолон түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь Хүй долоон худагт “Богдын хурд” галд зочлов. Тус галд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Аймгийн алдарт уяач С.Гал-Эрдэнийн уясан нандин хонгор азарга энэ жилийн азарганы уралдааны түрүү магнайг авсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уяачид болон цугларсан наадамчдад баяр наадмын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл4
Манжийн амбангуудад морь уяж байсан түүх байдаг болов уу?
Harin chi eeree manziin ambangiin teleelel baina?.....Elbegdorjoo byy emeer egiirsen nobs oo!!!myy amlah sanaatai bol?ergeed bichsenee harj syr!!!!geleg chini....haanaas irsenee ch medehgyi hebtej MONGOL TORIIG muulah sanaataidag suu........
Та нар юм үзэх, сонирхох гэж л байгаа бол иргэдийн амьдрал, Монголд шудрага ёс байгаа, эсэх, худал, хулгай хэрхэн цэцэглэж байгааг сонирхооч !!!
2017 оноос Хэрэг эрхлнх саад, Е саад хийл ээ хйиёэн юм бхгүй