sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг нарын урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нар гэр бүлийн хамтаар манай улсад айлчилж буй.



Тэрээр өнөөдөр гэргийн хамт баяр наадмын нээлтийн ёслолыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэтгэлийн индэрт саатан үзсэн юм.


 Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нарын айлчлал долоодугаар сарын 15-нд өндөрлөнө.


С.Сарнай