sonin.mn

7-р сарын 10-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бангладешийн Ерөнхий Сайд Шейх Хасина нар Бээжингийн Ардын их хурлын ордонд уулзжээ. Хоёр орны удирдагчид Хятад, Бангладешийн харилцааг иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн түвшинд хүргэнэ гэдгээ мэдэгдэв.


Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Хятад Бангладеш бол бие биенээ сайн мэддэг найрсаг дотно хөрш, хоёр орон олон мянган жилийн найрсаг харилцаатай.


Дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр орон хэзээд бие биенээ харилцан хүндэтгэж, харилцан дэмжиж, эрх тэгш харилцаж, харилцан ашигтай хамтран ажиллаж, улс орон хооронд ялангуяа “Дэлхийн өмнөд бүсийн” улс орнууд хоорондын найрсаг солилцоо, харилцан ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээг бий болгосон байна.


Хятад, Бангладешийн ахмад үеийн удирдагчдын үүсгэсэн гүн зузаан найрамдлыг Хятад улс эрхэмлэн дээдэлж, ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор боломж болгож, "Бүс ба Зам"-ыг өндөр чанартай хамтран бүтээн байгуулахыг гүнзгийрүүлж, олон салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлж, Хятад, Бангладешийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг ахиулан тогтвортой мөртөө урт хугацаагаар үргэлжлүүлэхэд бэлэн байна" гэсэн байна.


Хасина хэлэхдээ, "Хятад улстай гүн зузаан найрамдалт харилцаатай байгаадаа Бангладешийн тал таатай байна, Ши Жиньпин даргын мэргэн удирдлаган дор Хятад улс олон төрлийн хүндрэл бэрхшээл, өрсөлдөөн сорилтыг даван туулж, өдөр бүр гайхалтай амжилтанд хүрч, ард түмний амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлж буй явдлыг гүнээ бишрэн дээдэлж байна" гэжээ.


Г.Бямба