ШХАБ-ын Ногоон хөгжлийн үндэсний форумын нээлт болжээ.
ШХАБ-ын найрсаг хөршүүдийн хамтын ажиллагааны хорооны дарга Шэнь Юеюе нээлтийн үеэр хэлэхдээ: "БНХАУ-ын дарга Ши Жиньпин уг форумд баярын захидал илгээсэн нь ШХАБ-ын орнууд эв нэгдэн хамтран ажиллах, өөр өөр соёл иргэншлийн харилцан солиолцоог дээд хэмжээнд хүндэтгэн үзэж байгааг харууллаа. Мөн ШХАБ-ын гишүүн орнуудын ногоон хөгжлийн чиглэлээрх солилцоо, хамтын ажиллагааг ахиулах, тогтвортой хөгжлийг дэмжихэд Хятадын оюун ухааныг нэмэрлэж буйг харуулж байгаа юм.
Уг форум нь Хятадын даргалж байгаа анхны дээд хэмжээний арга хэмжээ юм.
Астанагийн дээд хэмжээний уулзалтаар төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, "Шанхайн үзэл баримтлал"-ыг уламжлан өвлөж, хүн төвтэй байхыг баримталж, экологийн орчныг сайжруулах ёстой. Мөн экологийн соёл иргэншлийн хөгжил, ногоон хөгжлийг ахиулан, улмаар олон талт үзлийг тууштай баримталж, хүчээ төвлөрүүлэн ногоон хөгжлийг дэмжиж, нээлттэй хамтын ажиллагааг баримталж, ногоон хөгжлийн авчирсан үр дүнг хамтдаа хуваалцаж, илүү нягт ШХАБ-ын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах ёстой" гэсэн байна.
Г.Бямба
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл0