sonin.mn

Долдугаар сарын 8-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан нар Бээжингийн Дяоюйтай төрийн зочид буудалд уулзжээ.


Ши Жиньпин хэлэхдээ, "Ирэх долоо хоногт, Хятадын Коммунист намын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурал болж, Хятад Улс өөрчлөлтийг иж бүрэн гүнзгийрүүлж, өндөр чанартай хөгжил, нээлттэй байдлаа нэмэгдүүлнэ. Энэ нь Хятад, Унгарын хамтын ажиллагаанд шинэ боломж олгож, шинэ эрч хүч сэлбэх болно.


 Хятад, Европын хооронд геополитикийн зөрчил, үндсэн ашиг сонирхлын санал зөрөлдөөн байхгүй. Хятад,Европын харилцаа нь стратегийн ач холбогдолтой бөгөөд дэлхийн хэмжээнд тогтвортой, эрүүл хөгжлөө хадгалж, дэлхийн сорилтыг хамтдаа зохицуулах ёстой.


Ирэх жил Хятад, ЕХ-ны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох тул хоёр тал түншийнхээ зөв байр суурь, хамтын ажиллагааны үндсэн хэв байдлыг баримталж, хоёр талын нээлттэй байдлыг цаашид өргөжүүлж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэн, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах ёстой. Унгар улс Европын холбоог даргалж байгаагийн хувьд Хятад, Европын холбооны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна." гэсэн байна.


Виктор Орбан хэлэхдээ, "Өнөөгийн олон улсын байдал ээдрээтэй байгаа нөхцөлд Хятад улс энх тайвныг эрхэмлээд зогсохгүй, олон бүтээлч, чухал санаачилга дэвшүүлж, дэлхийн энх тайвныг дэмжих чухал тогтворжуулах хүчин гэдгийг өөрийн бодит үйл ажиллагаагаар нотолж байна. Унгар улс Хятадын үүрэг, нөлөөг өндрөөр үнэлж, Хятад улстай стратегийн харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Унгар Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг дэмжиж, "жижиг хүрээ" болон хуарангийн сөргөлдөөн буй болгохыг эсэргүүцэж, ЕХ-ны ээлжит даргаар ажиллах хугацаанд Европын холбоо, Хятадын харилцааг эрүүл саруул хөгжүүлэхэд идэвхтэй түлхэц үзүүлэхийг хүсэж байна." гэжээ.


Г.Бямба