sonin.mn

7-р сарын 6-нд өдөр тутмын хэрэгцээний бараа, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хувцас даавуу зэрэг бараа ачсан Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг БНХАУ-ын Шинжааны Хоргос боомтоос Польшийн Маласжевичийг зорин хөдөлжээ. Ингэснээр Хятад-Европ чиглэлийн 4000 гаруй ачааны галт тэрэг Хогос боомтыг дамжин өнгөрч буй юм гэнэ.


Хоргос боомт нь Хятад-Европын галт тэрэгний хоёр гол гарцын нэг бөгөөд Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний гаалийн бүрдүүлэлт болон ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд дахин ачих, төрөл хуваах, шалгах, гаалийн бүрдүүлэлт хийх үйл ажиллагааг хялбарчилж байна.


Одоогийн байдлаар Хятад-Европ чиглэлийн нэг галт тэргийг 2 цаг тутамд нэвтрүүлж, 10 сар дараалан сард дунджаар 600 гаруй галт тэрэг явж байгаа гэнэ.


Г.Бямба