ПАРИС, 2024 оны долоодугаар сарын 8 /BBC/. Францын Үндэсний ассамблейн (парламентын доод танхим) сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт ням гарагт боллоо. Энэ удаагийн сонгуульд Ерөнхийлөгч Эммануэл Макрон ээлжит бус сонгууль зарласны дараа байгуулагдсан зүүний намуудын “Шинэ ардын фронт” эвсэл хамгийн олон суудал авсныг урьдчилсан дүн харуулжээ.
Сонгуулийн урьдчилсан дүнгээс үзэхэд тус эвсэл 184-186 суудал авах нь тодорхой болоод байгаа бол хоёрдугаарт Э.Макроны төвийн үзэл баримтлалтай “Хамтдаа” эвсэл, гуравдугаарт Марин ле Пений хэт барууны үзэлт “Үндэсний нэгдэл” нам орсон байна.
Энэ удаагийн сонгуулиар улс төрийн нэг ч хүчин Үндэсний ассамблейд олонх (289 суудал) болж чадсангүй.
Францын Ерөнхийлөгч Э.Макрон сонгуулийн дүнгийн талаар олон нийтэд тайлбар хийгээгүй хэдий ч Ерөнхий сайд Габриэль Аттал албан тушаалаасаа огцрохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
Э.Макрон түүний төвийн хүчнүүдийн эвсэл Европын парламентын сонгуульд ялагдал хүлээсний дараа парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль зарласан бөгөөд эхний шатны сонгууль зургаадугаар сарын 30-нд болсон юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл9
Герман, Франц, Английн сонгуулиудаар НАТО Америкийг эсэргүүцэгч Оросыг дэмжигч УТ намууд ялсаар байна, одоо Америк л үлдсэн, гэхдээ Баадан гуай асрамжийн газарт хүргэгдэх нь бараг тодорхой доо, ккк
Ккк, Британи болон Францад Путиний найдварууд унасан шүү. Гадаад хэл гадарладаг бол орос бус мэдээ үз, ядаж Aljazeera.com
Эргүү орос оркоо,,,, тэнэгтээд байгаарай,,,хэзээ ч хаана ч хойд солонгос, орос шиг улны ул болсон улсуудыг дэмждэг оркууд “”””нар”””үзэхгүйшдээ,,,миру мир,,,гэж байгаамшдээ,,,,
АНУ ЕХ-ын бодлогыг дагадаг нам ялсан гэсэн үг үү?
Америк НАТО-г эсэргүүцдэг намууд Герман, Франц, Английн сонгуулиудад ялчихсан байна. Английн ЕС Риши Сунак унасан, Германы Шольц, Францын Макрон хоёр унах нь тодорхой болсон.
"20-30 жилийн дараа Америк ноёрхсон өнөөгийн 1 туйлт систем задарч ЕХ хэлбэрийн олон туйлт тэнцвэртэй систем бий болох бөгөөд дэлхий ертөнц дайн дажингүй амар амгалан болно. Үүнд Америк голлосон Хойд Америкийн холбоо, Бразил голлосон Өмнөд Америкийн холбоо, Орос Хятад голлосон ЕвроАзийн холбоо, Энэтхэг Хятад голлосон Ази-Номхон далайн холбоо, Арабын улсуудын холбоо, Африкийн улсуудын холбоо бий болно!" гэж 90-ээд оны үед Оросын ерөнхий сайд байсан Евгений Примаков гуайн хэлсэний дагуу дэлхий ертөнц өөрчлөгдөж байна.
Эмээ уу,,,
Эмээ уу,,,
нидерландад 14 жил засагласан нам нь ялагдаад 7/3 нд шинэ ерөнхий сайдтай болсон.