sonin.mn

БНХАУ-ын дарга Ши Жиньпин долдугаар сарын 4-6-ны өдрүүдэд Тажикстанд хийсэн төрийн айлчлалынхаа үеэр хоёр тал шинэ эриний Хятад, Тажикстаны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоосноо зарлаж, өндөр түвшинд Хятад, Тажикистаны хамтын нийгэмлэг байгуулах шинэ төлөвлөгөө гаргажээ.

Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: " Төрийн тэргүүн нарын удирдлаган дор Хятад, Тажикстаны олон салбарын хамтын ажиллагаа ихээхэн үр дүнд хүрсэн байна. Тажикистан бол "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтад оролцсон анхны улсуудын нэг. Хоёр орон хөгжлийн болон аюулгүй байдлын системийг байгуулахад тэргүүлж, Тажикистан дахь парламентын барилга, Засгийн Газрын барилгын төслүүд албан ёсоор дуусч буй ба Душанбе хот нь Хятад-Тажикистаны хамтын ажиллагааны шинэ бэлэг тэмдэг болсон. Хятадын аж ахуйн нэгжийн барьсан №2 Дулааны цахилгаан станц нь Тажикистаны нийслэл болон ойр орчмын 700,000 гаруй оршин суугчдыг өвлийн хүйтэнд цахилгаан эрчим хүчээр хангасан. Тажикистаны интоор, нимбэг нь Хятадын ард түмний хоолны чухал хэрэглээ болов. Хятад, Тажикистан хоёр орон ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр улсын ард түмэнд бодит үр өгөөжөө хүртээж байна.


Өнөөдөр Хятад, Тажикистан хоёр улс үндэсний хөгжил, сэргэн мандалтын чухал үе шатанд байна. Хятад улс Хятад маягийн шинэчлэлийг эрчимтэй ахиулж, Тажикистан ч мөн адил "2030 он хүртэлх үндэсний хөгжлийн стратеги"-ийг хэрэгжүүлэхээр чармайж байна. Хоёр орны харилцааг ийнхүү шинэчилж байгаа нь хоёр орны хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа бөгөөд хоёр талын хамтын хүсэл эрмэлзлийг илэрхийлж байна.


Улс төрийн харилцан итгэлцэл бол хоёр орны харилцааны тулгын чулуу юм. Хоёр талын хамтарсан мэдэгдэлд, Тажикистан улс "Нэг Хятад"-ын зарчмыг тууштай баримтална гэсэн бол Тажикистаны тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг Хятад улс тууштай дэмжинэ гэжээ. Мөн Ши Жиньпин хэлэхдээ, "Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс Тажикистаны найдвартай анд, найдвартай түнш, дотны ах дүү хэвээр байх болно. Эдгээр гурван байр суурь нь Хятад, Тажикистан хоёрын эвдрэшгүй харилцааг харуулж байна" гэсэн юм.


Бодит хамтын ажиллагаа нь Хятад, Тажикистаны харилцааны бат бөх суурийг бүрдүүлнэ. Хятад улс Тажикстаны хамгийн том хөрөнгө оруулалтын эх үүсвэр, худалдааны гол түнш байсаар ирсэн. 2023 онд Хятад, Тажикстаны хоёр талын худалдааны хэмжээ 4 тэрбум ам.долларт дөхөж, дээд амжилт тогтоов. Энэ удаад Хятад улс Тажикистанаас өндөр чанартай бүтээгдэхүүний импортыг өргөтгөж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, эрдэс баялгийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлж, шинэ эрчим хүч, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, цахим худалдаа зэрэг бүтээмжийн хамтын ажиллагааны шинэ өсөлтийг бий болгохыг санал болгож байна. Эдгээр төлөвлөгөө нь хоёр орны гүн гүнзгий интеграцчлалыг тусгасан Тажикистаны "Үндэсний хөгжлийн 2030 он хүртэлх стратеги"-д дурдсан эрчим хүч, тээвэр, хүнс, хөдөлмөр эрхлэлтийн дөрвөн том стратегид нийцэж байна. Мөн Хятад улс Тажикистаны хөгжилд чин сэтгэлээсээ туслахаа илэрхийлж байна. Энэ нь "уулын орон"-ын хөгжлийг түргэтгэх төдийгүй "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд тасралтгүй урагшлуулахад хувь нэмэр оруулах болно.


Ерөнхийлөгч Эмомали Рахмон Ши Жиньпинд хандан "Сайн ах нар гар нийлэн урагшлах ёстой" хэмээн хэлж байсан удаатай. Хятад, Тажикистан хоёр ард түмэнд илүү их үр өгөөжийг бий болгохын төлөө гар нийлэн зүтгэж, Хятад-Тажикистаны хамтын ажиллагаа асар их боломж, ирээдүйтэй бөгөөд хамтын ирээдүйтэй Хятад-Тажикистаны хувь заяаны нэгдмэл цогц нь сайн сайхан ирээдүйтэй байх нь дамжиггүй." гэжээ.



Г.Бямба