sonin.mn

Долдугаар сарын 5-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин,Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар Душанбе дэх Ерөнхийлөгчийн ордонд хэлэлцээ хийв. Тэд Хятад, Тажикстаны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа шинэ эринд хөгжиж байгааг зарласан байна.


Ши Жиньпин хэлэхдээ, "Хятад, Тажикстан хоёр орны харилцаа түүхэн гүн үндэстэй. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах хамтын ажиллагаа үр дүнд хүрч, томоохон төслүүд саадгүй урагшилж байна. Шинэ нөхцөл байдалд Хятад Улс Тажикстаны талтай хамтран шинэ эриний Хятад, Тажикстаны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг хөгжүүлж, хоёр орны хөгжил, сэргэн мандалд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна.


Хятад улс Тажикстантай хөгжлийн туршлага солилцон, хоёр орны хөгжлийн стратегийн уялдааг ахиулж, "Бүс ба Зам"-ыг хамтаар өндөр чанартай бүтээн байгуулж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чанар, цар хүрээг сайжруулж, дэд бүтцийн холболтыг гүнзгийрүүлэн, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, ашигт малтмалын гол нөөц дэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ эрчим хүч, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, цахим худалдаа болон бусад салбар дахь хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэн, Тажикстаны орчин үеийн аж үйлдвэрийн системд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна." гэжээ.






Эмомали Рахмон хэлэхдээ, "Ши Жиньпин дарга Тажикстанд хийсэн анхны төрийн айлчлалынхаа 10 жилийн ойг тохиолдуулан дахин айлчилж байгаа нь бэлгэдлийн чухал ач холбогдолтой юм. Тажикстан, Хятадын харилцааг улс хоорондын харилцааны загвар гэж үзэж болно. Ши Жиньпин дарга бол Хятадын ард түмэнд гүнээ хайртай, улс орнуудын ард түмний хүндэтгэл хүлээсэн дэлхийн хэмжээний удирдагч юм. Тажикстан "Нэг Хятад"-ын зарчмыг гуйвшгүй баримталж, ямарваа хэлбэрээр "Тайванийг тусгаар тогтнуулахыг" эсэргүүцэж, Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, үндэстнээ нэгтгэх бүх хүчин чармайлтыг тууштай дэмжинэ. Ши Жиньпин даргын айлчлал шинэ эриний Тажикстан Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг өндөр түвшинд ахиулж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж авчрах болно гэдэгт Тажикстаны тал итгэлтэй байна." гэсэн байна.


Г.Бямба