sonin.mn

Ардчилсан намын Үндэсний бодлогын Хорооны ээлжит бус хуралдаанаар тус намын дарга Л.Гантөмөрт итгэл үзүүлж намын даргаар улираан томилжээ.


ҮБХ-ны хуралдаан Ардчилсан намын дарга, тэргүүлэгч гишүүд болон нийт гишүүдийн 70 гаруй хувийн ирцтэй цахимаар зохион байгуулагдаж, 90 хувийн саналаар ийнхүү шийдвэрлэжээ. Ардчилсан нам УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд өмнөх амжилтаа ахиулан 42 суудлыг авсанд ҮБХ-ны гишүүдийн зүгээс Ардчилсан намын дарга, удирдлагуудад баяр хүргэж, амжилт хүссэн гэж АН-аас мэдээллээ.