sonin.mn

УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлжээ.


УИХ-ын чуулганы хуралдаанаар уг саналыг хэлэлцэн, Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаар хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар сонголоо.


Мөн УИХ дахь АН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Б.Пүрэвдоржийг УИХ-ын дэд даргаар сонгосон юм.


С.Сарнай