Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 24-р хурал болж буйг тохиолдуулан долдугаар сарын 3-ны өдөр Астана хотод Хятадын Төв радио телевизээс зохион байгуулсан Хятад, ШХАБ-ын үндэсний хэвлэл мэдээллийн дугуй ширээний уулзалт болжээ. ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд "Хэвлэл мэдээллийн хүчийг нэгтгэж, Шанхайн үзэл санаа"-г сурталчлах сэдвийн хүрээнд хуралдан, Хятад, ШХАБ-ын орнуудын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа зэрэг салбарын ололт амжилтыг өндрөөр үнэлсэн байна.
ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн хэлсэн үгэндээ, "ШХАБ бол бие биедээ эрх тэгш, нээлттэй, хүртээмжтэй, эв нэгдэлтэй байдаг том гэр бүл төдийгүй баялаг нөөцтэй, дэлхий даяар хуваалцах хамтын ажиллагааны томоохон платформ юм. Улс орнуудын соёл иргэншлийн солилцоонд хэвлэл мэдээлэл нь чухал дамжуулагч юм. Үүнтэй холбоотойгоор гурван санал дэвшүүлж байна: Нэгдүгээрт, хэвлэл мэдээллийн сурталчилгааг шинэчилж, ард түмнийг холбосон ШХАБ-ын үйл явдлыг хамтдаа танилцуулах. Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн хариуцлагаа хүлээж, шударга, бодитой, эерэг, олон нийтийн санаа бодлын эрүүл экологийг хамтдаа байгуулна. Гуравдугаарт, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, ШХАБ-ын орнуудын хэвлэл мэдээллийн солилцоо, харилцан суралцах үйл ажиллагааг хамтдаа ахиулах ёстой" гэв.
Г.Бямба
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл0