ЛОНДОН, 2024 оны долоодугаар сарын 5 /euronews/. Сүүлийн 14 жилийн туршид сөрөг хүчин байсан Кир Стармер тэргүүтэй Лейборист нам Их Британийн парламентын сонгуульд итгэл төгс тэргүүлж байгааг экзитпол буюу сонгогчдын хийсэн сонголтын талаарх санал асуулгын дүн харуулжээ.
Нийтийн танхимд олонх болохын тулд лейбористуудад 326 суудал шаардлагатай байсан боловч 410 суудал авч магадгүй байна.
Энэ бол намын түүхэн дэх хамгийн том ялалтуудын нэг бөгөөд 1997 онд Тони Блэйрийн авч байсан үр дүнгээс арай бага юм. Одоогийн Ерөнхий сайд Риши Сунакийн тэргүүлдэг Консерватив нам ердөө 131 суудал авах төлөвтэй байгаа бөгөөд тус намын хувьд сүүлийн зуу гаруй жилийн хугацаанд хамгийн муу үр дүн үзүүлсэн тохиолдол болж байна.
Либерал ардчилсан нам 61 суудалтайгаар гуравдугаар байрт бичигдэж байна.
Харин барууны популистууд буюу Найжел Фаражийн шинэчлэлийн нам хүлээгдэж байснаас хамаагүй цөөн буюу 13 суудалтайгаар дөрөвдүгээр байрт бичигдэв. Санал тооллогын эхний албан ёсны дүн өнөө шөнө гарах төлөвтэй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Европын орнуудад сайн цагийн салхи сэвэлзэж эхэллээ. Европын сонгуулиар Францад Ле Пений нам ялалт байгуулсан бөгөөд Макроны нам ялагджээ. Хэдийгээр Макрон ерөнхийлөгчийн суудлаасаа буухгүй ч намаасаа дэмжлэг авах боломжгүй болж байна. Германы Социал Демократ нам,(Шольцын нам) маш бага санал авч, Баербокийн ногоон нам сураггүй болжээ. Доктор Алисе Вайделийн AFD нам ор хоосноос Германы ард түмний талд мятрашгүй зогсож байсны хүчинд Германы хоёр дахь том нам болж чадлаа. Европчууд өөрөө өөртөө итгэх итгэлээ аажмаар эргүүлэн авч байна. Өнгөрсөн 5,6 жил Европын ард түмэн,ялангуяа Германы ард түмэн их зовсон доо. Нийлээд дуу хоолойгоо өргөж зөв сонголт хийвэл ялалт ирдэг гэдгиййг харуулж байна. Хамгийн гол нь тэнд олон ургилч үзэл бодолтой намууд байдаг нь давуу тал юм.Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл нь. Эрх чөлөөний тэмцэл дуусаагүй. Тэд сэрж байна.
Ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэсэн халхавч тавьж нийтийн тархийг угааж, бүх үеийг архи, шашин, баяр, зугаа цэнгэл, завхайралд умбуулан, ойлгох сэхээ олгохгүйгээр оюуны ядууралд оруулан, эх оронч үзэл, нийтийн эрх ашиг гэсэн үнэт зүйлийг зөвхөн амиа бод, ашиг хай гэсэн бэртэгчин үзлээр сольж, байгалийн баялгийг гадныхантай хувааж дээрэмдсэн цөөнх баяжиж, сонгууль хийх нэрэр өрөнд орж ядуурсан дийлэнх иргэдийн саналыг луйварчид талхны мөнгөөр худалдан авч төрд ээлжлэн гарах улсыг монгол гэдэг.
Нэг халтар энэтхэгээр улсаа удирдуулаад байгаа англичуудыг бусад хүмүүс их гайхдаг байсан юм ! Одоо алдаагаа засаад цэвэр англи Кир Стармёрээр удирдуулах болж байх шиг бөйна !Бага ангийн багш хүүхэн Трас архичин шоучин Борис гээд өөдтэй ёрөнхий сайд гарахгүй боловсон хүчингүй улс юм билээ !
Тэдгээр удирдагчдыг АНУ ЕХ томилсон юм.