sonin.mn

7-р сарын 4-ний өглөө Астанад ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн хурал болов.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ үеэр илтгэл тавихдаа: "ШХАБ байгуулагдсанаас хойш 23 жилийн дараа гишүүн орнуудын тоо нэмэгдэн, 10 болж, "ШХАБ-ын том гэр бүл" нь гурван тивийн 26 улсыг хамарч, улам олон түнштэй, хамтын ажиллагааны улам бат бөх суурьтай болсон. Эдүгээ дэлхийд зуун жилд тохиогоогүй өөрчлөлтүүд түргэсэж, хүн төрөлхтний нийгэм дахин түүхийн салаа замын уулзварт ирэв. ШХАБ түүхийн зөв талд, дэлхий дахинд амин чухал ач холбогдолтой шударга ёсны талд буй.


Хүйтэн дайны үеийн сэтгэхүйн бодит заналхийллийн өмнө бид аюулгүй байдлаа сахин хадгалах ёстой.


Нийтлэг, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг баримталж, ээдрээ ихтэй аюулгүй байдлын сорилтод яриа хэлцэл, хамтын ажиллагаагаар хариу арга хэмжээ авч, гүнзгий өөрчлөлттэй олон улсын төлөв байдлын эсрэг хамтаар амжилтад хүрэх сэтгэхүйгээр хандаж, өнийн энх тайван, бүх нийтээр аюулгүй дэлхий ертөнцийг хамтдаа байгуулах ёстой ."Жижиг хашаа, өндөр хэрэм"-ийн бодит эрсдлээс бид г хамгаалах ёстой. Хүртээмжтэй байдлыг баримталж, технологийн шинэчлэлийг хөгжүүлж, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн системийг тогтвортой, саадгүй байлгаж, бүс нутгийн эдийн засгийн дотоод хүчийг идэвхжүүлж, хөгжлийн нийтлэг зорилтыг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх ёстой.Хөндлөнгөөс оролцох, хагалан бутаргах бодит сорилтуудын өмнө бид эв нэгдлээ сахих ёстой. Гадны хөндлөнгийн оролцоог эсэргүүцэн, бие биенээ тууштай дэмжиж, бие биенийхээ анхаарал хандуулж буй асуудал дээр харилцан дэмжиж, дотоод санал зөрөлдөөнийг эв найрсаг байдлаар зохицуулж, нийтлэг ойлголтоо нэгтгэн, ялгаатай талаа шийдвэрлэх замаар хамтын ажиллагааны асуудлыг зохицуулж, тухайн орныхоо ирээдүй, хувь заяа, бүс нутгийн энх тайван хөгжлийг өөрсдөө шийдвэрлэх хэрэгтэй" гэв.


Г.Бямба