![sonin.mn](/storage/news_images/1720140530449499289_999923588173087_3922186479957442895_n.jpg)
Энэ бол Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга, зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёрын гуравхан хоногийн өмнө хамтдаа хальснаа буусан зураг юм. Хоёр Ерөнхийлөгчийн энэ зургийг “унших” гэж хотлоороо л оролдов. Нүдний нь харц, биеийнх нь хэлэмжийг тойроод хэсэг ярьцгаав. Сонин сонин дүгнэлт, тайлал гарав. Ямар ч байсан таатай зүйл хэлэхгүй байна.
Маш таагүй харилцаатай байгааг л тал талаас нь өнцөг өнцгөөрөө тайлбарлацгаалаа. Тэднээс нэг дээр нь зогтуслаа. Сонин тайлбар байв. Нэг нь “Чамайг сайхан хуурсан даа” гэжээ гэнэ. Нөгөө нь “Хуурсны чинь төлөө доороос чинь мацаж явна” гэлээ гэв. Ер нь тэгээд өмнөх Ерөнхийлөгч, өнөөгийн Ерөнхийлөгч хоёрыг ингэтэл ярихаас өөр арга байхгүй.
Монголын зургаан Ерөнхийлөгч дунд тэдэн шиг салж, нийлж явсан нь үгүй. Лав олны мэдэх нь 2017 он юмдаг. Тэр жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тэднийг өмнө нь муугүй харилцаатай байсныг бүгдээрээ олж мэдсэн. Яагаав, тухайн үед Шадар сайд байсан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “Төрийн наадамд эрлийз морь уралдуулахгүй” гэж мэдэгдэл хийдэг дээ. Тэр нь сонгуультай холбогдсон агуулга болж хувирсан. Сүүлд нь олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэгээс тэгж ойлгосон. Х.Баттулга тэгэхэд тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Хэдхэн сарын дараа У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон. Дөнгөж тамгаа гардуут нь хүлээж авч амжилт хүсч байв. Ингээд сүүлийн 20 гаруй жилд байгаагүй хачин эвтэй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр гарч ирсэн. Тэд 2021 оны босго давтал тэгж ажилласан. Нэгдүгээр сар шувтарч байхад нэг өглөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэнэтийн мэдэгдэл хийв. Тэрээр огцорлоо гэсэн. Огцрох болсон шалтгаан нь нэг талаас туйлын том, нөгөө талаасаа маш жижиг. Ковидын үе ч байсан, “Төрөх эмнэлгээс таавчигтай эмэгтэйг өөр тийш нь тээвэрлэснээс болж Ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээж байна” гэсэн. Гэчихээд залгуулж хийсэн мэдэгдэл нь маш ноцтой.
“Миний итгэж найдаж хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн жагсаалыг улс төржүүлсэн. Миний итгэл найдвар үнэхээр алдарч байгаа.
Цаашдаа ч гудамж талбайн жагсаалыг зохион байгуулалттайгаар хийж, нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах гэсэн үйл ажиллагааг төлөвлөж байгааг үгүйсгэхгүй гэж бодож байна.Тиймээс би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт, Монгол Улсын Засгийн газар хооронд зүй бус харилцаа үүсэх вий, үүнээс болж олон түмэн үймээн самуунд турхирагдан орох вий, монгол хүний амь нас үрэгдэх вий гэж үзэж байгаа юм. Дахиж долдугаар сарын 1-ний өдөр шиг үйл явдал битгий гараасай гэж хүсч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл. Ард түмний аюулгүй байдлыг хангаж хамгаалж байх үүрэгтэй, Үндсэн хуулийн үүрэгтэй хүн. Харамсалтай нь энэ ажлуудыг хийж чадахгүй сонгуулийн ажлыг удаа дараа хийж, улс төрийн оноо авах гэсэн, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн мэдээ цацаж байгааг хэвлэлийнхэн та бүгд мэднэ. Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье" гэсэн.
Тэгэхэд Х.Баттулгын бүрэн эрх хэдхэн сарын дараа дуусахаар болчихсон байв. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр түүний дахиад дэвших эрхийг хасчихсан юм. ЕТГ-ын дарга З.Энхболд лайг нь үүрээд үлдсэн. Гэтэл ЕТГ-ын дарга хууль санаачлахгүй, батлахгүй. Ингэсээр хавар нь У.Хүрэлсүх намаасаа нэр дэвшив.
Сурталчилгаа эхлэхийнх нь өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга хэвлэлд “Энэ хоёр хувь хүний асуудал ерөөсөө биш. Би юу ажигласан бэ гэхээр У.Хүрэлсүхэд нэг давуу тал байх шиг байгаа юм. За, давуу тал, эсвэл сул тал гэдгийг би мэдэхгүй юм. Гэхдээ ямар нэгэн байдлаар уул уурхай руу ороогүй. Уул уурхайн бүлэглэл рүү гар дүрж чадаагүй юм шиг байгаа юм. Харин бүлэглэлийн заавраар яваад байх магадлалтай юм шиг байгаа юм.
Заавраар явуулахдаа нөгөөдүүл чинь 100 жилийг ярина, намыг нь ярина. Чи бол манай удирдагч Сүх жанжины хойд дүр ч гэдэг юм уу нэг тийм юмаар хөөрөгдөөд яваад байх шиг байгаа юм" гэж ярьсан. Бидний мэдэх тэдний харилцаа нэг иймэрхүү. Энэ хүрээнд л дээрх хачин тайлбар яваад байх шиг байгаа юм.
Хамгийн хоржоонтой нь өнөөдөр нэг нь Ерөнхийлөгчийн сэнтий дээрээ, нөгөөх нь УИХ-ын гишүүн болоод өмнө нь тангараг өргөөд зогсож байна. Үүгээрээ ч нийтийн анхаарлыг татсан биз. Үүнийг дагаад нэг зүйл яригдлаа, “Конгрессын коридороор Ерөнхийлөгч алхдаггүй” гэдэг Америк үгийг Монголд хууль болгох нь зөв гэлцэж байна. Ерөнхийлөгч байсан хүн УИХ-д нэр дэвшээд явахыг хориглоё гэсэн санаа. Тэгээд ч манайд Ерөнхийлөгчийг “Ажил хий” гэж сонгодоггүй. Эвтэй байхыг захисан эцэг шиг хүн бай гэж л гаргадаг. Төрийн тэргүүн гэнэ шүү, бас. Тэгээд байхад л манай хэд өөрсдөө төмөр зам барьж, мод тариад давхичихдаг. Тэгэхээр тийм хууль хэрэгтэй ч байж болох юм. Түүнээс гадна Ерөнхийлөгчөө УИХ-аас сонгодог хуультай болчихвол Монгол жинхэнэ парламентын засаглалтай улс болно доо.
Ажиглагч А.БАТБОЛД
Сэтгэгдэл27
Намууд монгоор зодоод баахан олигархуудаа гаргасихлаа яэнийгтжинхэгэ парламент гээд байна Ард иргэд ганц Еронхийлогчоо оороо мэдэж гаргадаг байх хэрэгтэй
Хааны суудал ээлжтэй шүү цаг хугацаа зогсчихсон юм шиг аашлах хэрэггүй
Хушуу цорвойн долдойлсон Хулгайч шинжийн Женко юмаа рө Үстэй толгой нь бөнжийсөн Үхсэн хүн шиг Женко юмаа хө ( Ардын дуунаас)
Баттулга дахиад ерөнхийлөгч болно! Харж л байгаарай!
Ерөнхийлөгчийг ард түмнээс л сонгоно
Хүүк нь басамжилсан бас эгдүүцэн инээвхил сэн харцыг хайхрамжгүйхэн чулууджээ ! Женкогийн нүдэнд дүүжлүүрийн олс харагда ад, чихэнд нь Путины заналхийлсэн дуу сон согдож бгаа бололтой ! Сүнс нь хальчихжээ, хөөрхий минь......ум мани бад ми хум.......
Хүүк Жёнко хоёр бол одоо цагийн Тэмүүжин Жамуха хоёр юм ! Олон ч том жижиг өрсөлдөгч нарыг зайлуулсаар байгаад одоо энэ хоёр л Монголд үлдээд байна ! Хойтон Зэгзгэр өндөрийн зээрэн хавцалд хоорондоо нэг том тулаан хийх гээд бэлдэж байна ! Гүр хаан Жёнкод ардчилсан намын олон овог аймгийн дайчид бий ардын намынханаас ч туслана ! Том тулаан болно до !
Түгжилддэг Хүрэлсүхийг ямар бадуушаар нь их хаантай минь зүйрлээд байна? Жижиг гар шүү дээ! Одоо харж байхад Женко нь илүү зангарагтай, хийж бүтээдэг эр юм даа.
Ерөнхийлөгч Хүрэлсүх хятадын тагнуулыг шийтгээд оросын тагнуулыг өөгшүүлээд байна гэсэн Цэнддоогийн нийлэлийн санааг анхааралдаа авах цаг болжээ!!! Хятадууд сүүлийн үед манайд нэг л хүйтэн хөндий хандаад байгаа шүү!!!
Ерөнхийлөгчийг УИХ-с сонговол УИХ-н карманы хүн болно
наян юм дутуу гэхийн. махаа янзлаач ноён мах импексээ. хятад өмхийрүүлсэн махаар хиам хийдгээ болиоч.
Huuk huurhun l harj bn sh dee. Jenko chi tur ulsad min hezee ch hereggui gadniin alchuur novsh baisan, ter chigeeree l duusch baih shiv dee, gulug min uu zee, gej bn. Er ni Huuk uujuu Mongol golch uhaanaaraa ulsaa umnu ni garch 1 chirch ard ni garch 1 turj tulhej yavaa Euk. Haaya 1 TOHIOLDOLIIN SHIIDVER gargachihdag ch Yavan Changarahgui bol umnuh Euk nar shig "jargaj" shalchiij suuj bolohguig mederch Asar Turgen Suraltsaj Shamdaj bui Euk. NUB-ees "uy husemjilj ya" gej bilee? Yarij tohiroltsson biz dee. Aldaj bolkui sanal
Hudlaa surjigneel gsen harts.
Ерөнхийлөгч байсан хүн, ингэж ч доошоо орох гэж дээ л гэж ёжилсон харцаар харж бна даа
Бохир маф болж
HENTIIN TENEG ZALUU IH INEEJ BHIIN KK
Тулга хүү ард түмнийг сайхан болгох орж ирээгүй нь ойлгомжтой. Хүрэлсүх наад хэдэн тавиул шүүгч нараа зайлуулах болоогүй юу?!Шүүх бохир байхад улс орон өөдлөхгүй шүү!!!
Сэлэм Түгжил Хүрэлсүхэд мораль хэмээгч ёс зүй даанч алга! Женкогоо муриад корона далимдуулан Еөк болчихоод энэ одоо хэн бэ? Женко нь арай эр хүний зангарагтай юмуу даа гэж! Хийж гийгүүлсэн ч юмгүй жижиг хорчиноор төрийн тэргүүн тавина гэдэг шог гараа юмаа. Дүүгээ хүртэл УИХ-ын гишүүн болгоод ч байх шиг.
Жэнко хүрэлтопор хоёр хоршиж бсан нь баатар хүрэлсүх хоёрын ярианы бичлэгт ил бдаг жэнкогийн идсэн уусныг мөнгө буруу замаар урсгасныг хэлээд хариуцлага хүлээлгэх хүн монголд нэг ч бхгүй зарим нь дарамтанд нөгөө нэг нь мөнгөөр угжуулсэн бас хуулийнхан хуулийг гууль болгоод хариуцлага тооцох хүн нэгч бхгүй хууль шүүх шударга хуулийн дагуу ажиллаж чаддаггү болоххоор улс гүрэн ийм бдалд хүрч бгаа
АМан дээрээ сайхан ардчлал хүний эрх ярьдөг нөхөд ачир дээрээ бусдыг харлуулж гүтгэж доромжлохдоо бүр гаршсан өөрсдөө бол доромжилж гүтгэж болдог өөрхүн болохоор болдгүй улаанбалын нбхрийн сурталчилгаа тувт харлуулах гүтгэх элбэгдорж маягаар ярьж доопрох тэгээд сонгодох өөрийгээ хэн гээд бодсон нөхөв ээтэр
Баттулга аж үйлдвэр гэж их ярьдаг төрийн ордонд гишүүн сайд,еөк гээд 20 гаруй жил одоо дахиад 4 үндсэндээ 25жил болохдоо хийж хэвтэхгүй.Одоо бас нэг гомдолдоо юм ярьсан хүн.Ёөк байхдаа эв нэгдлийг сайн илэрхийлээгүй.Дахин сонгогдох тааруулаад хор найруулсан.Энэ хуулийн цоорхойг төр хаасан.1 л удаа гэж.Хүрэлсүхиын хувьд эв нэгдэл гадаад харилцаа,тэр бум мод,цагаан алт, хүнсний хувьсгал гээд ажил санаачлан хэрэгжүүлэхээ гадна улс төрчихгүй байгаа.Баттулга,хүзүүгүй 2 ан г ашиглаж хувааж хаясан нөхдүүп
Энэ хоёр багий юуч шийдэч чадахгүй харин 4 жилдээ эрчим хүчээр монгол улс дутагдах болно
Намууд монгол төрийн яамд, яамдын сайдуудаар наймаалцдаг болжээ. Монголд яг үнэндээ нам гэж байхгүй, нам нэртэй мафийн жижихэн бүлэглэлүүд л болжээ.
Хэхэ нэг нь намд бүх амьдралаа зориулсан, нөгөөх нь ухаан орсон цагаасаа хулгай хийж луйвардахад бүх насаа зарсан нийгмийн 2 шаарын тухай юунд ингэж цаг гаргаж сүртэй юм бичдэг байнаа? Цагийн гарз.
Төмөр замыг яалаа даа
manai erenhiilegch yag odoo bol?...SONGODOG syy,mal aa!!!!
Байден, Драма хоер шиг болчихвол яана аа! Арай ч тэгэхгүй байх....