УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүн гарсны дараахан "УИХ-д суудалтай бүх нам хамтарч, Засгийн Газар байгуулахаас өөр зөв зам байхгүй!" нэртэй өгүүллийг бичсэн билээ. Чухамдаа УИХ-д ердийн олонхи бус үнэмлэхүй олонхийг бий болгож байж л бид эдийн засгаа тэлэх нийгэм, улс төр, эдийн засгийн зоримог шийдвэрүүдийг гаргах боломжтой тул ийн бичсэн хэрэг.
Үүнээс хойш Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ АН, ХҮН намуудад Засгийн Газар хамтран байгуулах санал гаргаж, АН, ХҮН ч үндсэндээ хүлээн аваад байна.
Гэвч энэ нь ингээд л бүх зүйл сайн сайхан болчихно гэсэн үг биш.
Зоримог шийдвэр гарган, бодитой ажил хийхийн төлөө эвсэх, огцролгүй дөрвөн жил Ерөнхий Сайдаар ажиллахын тулд бялуу тарааж, эвсэх хоёрт тэнгэр газар шиг зөрүү бий.
Маш энгийн жишээ авахад Засгийн Газрыг хэдэн яамтай байгуулж буйгаас л ажил хийхийн төлөө хамтарч байна уу? албан тушаалаар амыг нь үдэхийн тулд хамтарч байна уу? гэдэг нь харагдана.
Харамсалтай нь МАН, АН-ын хийж буй мэдэгдлээс харахад хоёрдахийг нь л сонгож буй бололтой.
Юуны чинь Шинэ Зеланд шиг гоё улс болохын тулд 20 гаран яамтай болох, юуны чинь Хүний Нөөцийн Яам бий болгох, юуны чинь Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам зэргийг дахин хоёр хуваах вэ?
Дэлхий нийтийн жишиг, Монгол төрийн уламжлал, өнөөгийн эдийн засгийн нөөц бололцоо зэргийг харгалзан авч үзвэл Монголд есөөс илүү яам байх нь ямар ч ач холбогдолгүй гэж дүгнэж болно.
Иймээс Монголын эдийн засгийг 2-3 дахин тэлэх, нийгмийн шинэтгэлийг хийж чадах, дараах бүтэц бүхий Засгийн Газар байгуулахыг санал болгож байна.
Үүнд:
1. Ерөнхий Сайд
2. Мега төсөл хариуцсан Шадар сайд ( Эдийн Засгийн Хөгжлийн Яамыг татан буулгаж, чиг үүргийг нь хариуцуулна. Боомтын сайдын чиг үүргийг хариуцуулна. ОХУ, БНХАУ болон бусад улсуудтай уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрчим хүчний томоохон төсөл хэрэгжүүлэх чиглэлээр тогтмол харилцах чиг үүргийг хариуцна.)
3.Цахим шилжилт хариуцсан Шадар Сайд (Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамыг татан буулгаж, чиг үүргийг нь хариуцна. Есөн яамыг хариуцсан зөвлөхүүдтэй байх бөгөөд цахим шилжилтийг салбарт бүрт хийх ажлыг хариуцна.)
4. Сангийн Яам
5. Гадаад Харилцааны Яам
6.Батлан Хамгаалах Яам
7. Уул Уурхай, Дэд Бүтцийн Яам ( Уул уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам, Барилга, Хот Байгуулалтын Яам, Зам Тээврийн Хөгжлийн Яам, Эрчим Хүчний Яамыг нэгтгэнэ)
8. Худалдаа, Үйлдвэрийн Яам
( Хөнгөн Үйлдвэр, Хүнсний Газрыг байгуулна)
9. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам ( Соёлын Яам, Боловсрол, Шинжлэх Ухааны яамыг нэгтгэнэ)
10. Эрүүл Мэнд, Нийгмийн Хамгааллын Яам ( Эрүүл Мэндийн Яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамыг нэгтгэнэ, Хөдөлмөрийн Газрыг байгуулна.)
11. Байгаль Орчин, Хөдөөгийн Хөгжлийн яам ( Аялал Жуулчлалын Газрыг байгуулна)
12. Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам
Дахин хэлэхэд Монголчууд аль болох л эвсэж нэгдэж, хамтрах нь зөв. Гэхдээ юуны төлөө, яах гэж хамтарч байна вэ? гэдэг нь түүнээс ч илүү чухал юм.
Хэрвээ үнэхээр л нийгэм, улс төр, эдийн засгийн зоримог шийдвэрүүдийг гаргахын төлөө хамтарч буй бол Засгийн Газрын бүтэц цомхон, үр ашигтай байх ёстой.
Харин бялуу хуваахын тулд элдэв яам, сайдын орон тоо нэмээд эхэлбэл МАНАН-гийн гунигт түүх давтагдах нь эргэлзээгүй боллоо гэсэн үг.
Улс төрийн аналитикч М.Гал-Арив
Сэтгэгдэл38
Ёстой часхийсэн санаа байна
Ene hen bolchood analiz hiigeed baigaan. Baatarhuyag, Ganaa baisan bol yahav!!!
Яамдын хувьд дпжгуй саналууд байна ярюунэрдэгэ бчлуу хуваахын тулд л ажиллаж байна яудаан тогтохгуй ээ
Угийн ядуу Данх сайдын орон тоо бий болгож сайдын суудал зараад овоо мөнгөжсөн ! Мэдээж маш нууцаар хийнэ ! Домбо буюу Хүүк ах нь зөвшөөрсөн бөгөөд хувь хүртдэг юм ! Номин мэтийн баян охидоос авахуулаад Дэлгэрсайхан хүртэл хур баячуудаас мөнгө татахгүй бол нүгэл болно ! Гадаадын банкинд доллараар л хадгалж байгаа да ! Шаамий Гантөмөр бас дуурайх санаатай байгаа ! гэвч чадахгүй !
Чи яасан бүх юмыг тааж унгасан ихмэдэх вэ? Ам чинь түргэн бна.Бас хүн доромжилно.
Дажгүй санаа байна. Юун хүний нөөцийн яа м. Үылдвэрлэл хөржихгүй орлогогүй болохоор залуус гадагш дүрвээд бна. Тэхээр жижиг дунд үйлдвэр байгуул, суурь цалинг нэм
ter unen ! yun tugjireliin ,boomtiin , sportiin geh iluu saidiin ymarch hereg bhgui bugdiig hyrgaj henelt hiih heregtei !
ter unen ! yun tugjireliin ,boomtiin , sportiin geh iluu saidiin ymarch hereg bhgui bugdiig hyrgaj henelt hiih heregtei !
Битгий хуц. Аж ахуйн ажил хийж үзээгүй цагаан гартай ал амны зоргоор хуцахгүй шүү.
Bolovsrolgui.chadvargui.zalitai heden nuhed MUiin turiin tolgoid Putin.Zijinpin shig nasaaraa suuhiig sanaarhaad ard tumniig huurch mehelj bn.MAN jagsaalt gd heden zaluuchuud urdaa taviad ard n nugee hugshin uhna tsarailsan hulfaichuud.egeegui sanaliig hurtel huvaaj avaad.MAN d mash baga sanal egseniig bodoj uzeesei.Ali heregtei salbart suganii usmuudee chiheed.ur huuhdee hurtel nasaar n turd shurguulah gd arai ydsan uoma.Bur durgui hurmeer ard tumen buren oilgoj bn.Muuhai bn.
Хай’ Манай хятадад бол: 3.5 сая хүнтэй, ийм өвчүүхэн эдийн засагтай тосгон- улсад Тосгон дарга, орлогч бүгд нийлээд 4 хүн бна!Мнголын ямар ч ажилгүй олон яамд газрын мэргжлийн бус сайд дарга нь жаахан төсвөө залгичих юм. Мөөгний толгой маягтай энэ дарга - улс ийм маягаараа сэхэхгүй ээ! 40 тэрбум дойлурын өрөндөө харийн улсын харьяанд явна даа
Хөгжүүлэх гээд байна уу тараах гээд байна уу. Үнэхээр эвсэлийн засгийн газрыг байгуулах байсан бол АН, МАН 2 сонгуульд эвсэн орох байсан юм. Сонгогчдыг дахиад хуураад л байна уу. Дараагийн 4 жилд жижиг намууд эвсэх хэрэгтэй. Тэгвэл ялна даа
8- н яамтай байхад болно доо.Тэр " Мега" төслүүд гэх мэт зүйлсээ яам тус бүрдээ хөгжүүлнэ биз . юуны төлөө , " Ерөнхий " сайдтай билээ . Тэр бас ерөнхийд нь хамаараг.
Тийм шүү. 100 ямаанд 60 ухна гэж ухаант үг бий. Нэртэйгээр нь 126 ямтай болох гээгүй л бол ямар ч хэрэггүй. Харин таны санал бол яг зөв дэмжиж байна гэхдээ Монгол улсын суурь тулгуур ХАА-гаа орхигдуулаад жаахан завсарын болгоод байна уу? Үгүй юу? Монгол улсын дэлхийд нэр нь үлдэх ондооших тусгаар тогтнох нь МАА-тайгаа салашгүй холбоотой гэж би үздэг тэо дундаа онгон дагшин байгал бэлчээрийн мал аж ахуй гэж боддог. Баярлалаа. Амжилт хүсье.
Спортын яам огт хэрэггүй. Засагт өндөр боловсролтой хүн ордог
Шинэ Зеланд 5 сая хүн амтай, 65000 төрийн алба хаагчтай. МОНГОЛ УЛС 3.5 САЯ ХҮНТЭЙ, 240000 ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ХООЛ ХОРООЖ БАЙНА.
Данхын мөнгө сэмхэн идэх арга. Данх шиунээр олон яам ,сайдын албан тушаал бий болгож зарж идсээр ирсэн.Данхын сайд болгож байсан улсыг харцгаа. Дандаа МАН-ын олигарх баяачуул..Эндээс мөнгө авлигал үнэртэхгүй байна уу. Үмхий хар малууд аа..
Данхынхаа хошногоны нүхэнд дунд хуруугаа лавхан хийж эргүүлж гаргаж ирээд үнэрлэцгээ.МАН-ын үмхий хар малууд аа..
Хүн хийдгээ л ярьдаг.
Төр чадварлаг цомхон байх хэрэгтэй
саналыг дэмжиж байна. Төрийн алба цомхон, чадварлаг байх ёстой
Hujaa carailsan lalar ve .
Энэ манж үнэн манж дүр төрхөөрөө байна харина үнэн үг хэлжээ
Угаасаа өнөөгийн төр засаг болж тоглогчдын шунал
Яамд цомхон байх ёстой шүү амжилт хүсье
Яамд цомхон байх ёстой шүү амжилт хүсье
Маш зөв санаа байна. Талархая.ӨНӨӨДӨР! Өнөөгийн Засгийн газрынхаа төрийн үйлд гадаадын сэтгэхүйг дууриагаад яах вэ дээ. Зөвхөн монгол ухаан хэрэгтэй байна.
Маш зөв,цомхон байх хэрэгтэй. Нөгөө төр цомхон, чадварлаг байх ёстой гээд байсан нөгөө АН,ХҮН юу болсон бэ? Энэ үгээ одоо л хэлж, засагт хамтрах нөхцөл болгомоор юм
Намууд монгол төрийн яамд, яамдын сайдуудаар наймаалцдаг болжээ. Монголд яг үнэндээ нам гэж байхгүй, нам нэртэй мафийн жижихэн бүлэглэлүүд л болжээ.
Ялсан бол засгаа өөрөө авч яв бусадтай хуваалцах гээд байгаа бол ахин сонгууль хийвэл Өөр сонголт гарна бталгаатай..
Зөв санаа шүү
Яг үнэн.
нөгөө Намууд нь яам нэхээд суучихсан. Улсаа бодохгүй гэдэг нь харагдаад байна.
Монголын зохиолчдын байгууллагыг дайвар байгуулага байлгахыг өөрчлөж шинэчлэх. Бүх л юмны эхлэлд энэ байгууллагын бүтээл бүтээгдхүүн мөн биздээ. Монголын зохиолчдын байгуулагын нэр тэдий байдлыг өөрчлөж нэр хүндий нь өсөгмөөр байна.
ОЮУНЭРДЭНЭ ЖЭНКОГИЙН ХАМТАРСАН ЗГ БАЙГУУЛАГДАХ УУ
МАН ын засаг ялж гарах болгондоо яамдын тоог нэмэх нь ТАХ ын тоог ч давхар нэмж байгаа нь цаагуураа алсын бодлоготой нь илт мэдэгдэх болсон Учир шалтгаан нь өөрсдийн гишүүд дэмжигчид ,тэдний үр хүүхэд садан төрлүүдэд нь ажил олгогч болж харагдаж сонгуулийн ялалтыг авдаг нэг том арга нь болж хувирчээ.Тэд ,нэг ёсондоо үүнийхээ төлөөтатвар төлөгчдийн мөнгийг дэмий хэрэггүй зүйлд зарцуулж ТАХ нэртэй мэддэггүй ,юү ч хийдэггүй суудлын бөглөөснүүд олширч байгаа нь цэвэр МАН тай авхолбоотой
Гал-Аривтаа баяр хүргэе ! Зөв чухал санаа. Өмнөх өгүүлэл ч дажгүй. Анализ хийгээд байгаараы !
Сайн санаа. Гэвч нам нөхдөө хаашаа хийх вэ? гэдгээр яамыг олшруулна даа