ЛОНДОН, 2024 оны долоодугаар сарын 4 /BBC/. Их Британийн парламентын Нийтийн танхимын сонгууль пүрэв гарагт буюу өнөөдөр болно. Парламентын доод танхимын 650 суудлын төлөөх сонгуулийн санал хураалт 07:00-22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд олонхын суудал авсан нам засгийн газрыг байгуулах эрхтэй болно.
Их Британийн Ерөнхий сайд, Консерватив намын дарга Риши Сунак ээлжит бус сонгууль явуулахаа тавдугаар сарын 22-нд зарласнаас хойш олон нийтийн дунд явуулсан санал асуулгуудын дүнгээс үзэхэд сөрөг хүчний Лейборист нам ялах төлөвтэй байна.
Энэ удаагийн сонгуулиар лейбористууд 431 суудал (2019 онд болсон сонгуулиас 229-өөр илүү) авах төлөвтэй байгааг "YouGov" социологийн компаниас явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Хэрэв ийм тооны суудлыг авч чадвал 1997 оны сонгуулиар 419 суудал авч, намаа ялалт хүргэж байсан Тони Блэйрийн амжилтыг давах болно. Их Британи нь тойрогтоо хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцдог мажоритар сонгуулийн тогтолцоотой. Энэ нь уламжлалт намуудад давуу талыг олгодог. Саналын хуудсуудыг долоодугаар сарын 5-ны өглөө гэхэд тоолж дууссан байх ёстой. Хэрэв лейбористууд ялбал 14 жилийн дараа дахин засгийн эрхэнд гарна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Евро парламентад Германы ард түмнийг төлөөлөх өрсөлдөөнд эрх баригч Социал демократ нам навс ялагдаж, глобалчлал, цагаачлалыг эсэргүүцдэг Германы төлөөх Алтернатив нам хоёр дахь хүчирхэг улс төрийн хүчин болж гарч ирсэн бол Францад мөн л ижил зорилготой эх оронч үзэлтэн Марин Лепений тэргүүлсэн хүчин тасархай ялалт байгуулж, Макроны нам навс ялагдав. Сандарсан Макрон улсынхаа парламентыг тарааж, сонгууль явуулах шийдвэр гаргажээ. Удахгүй болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль бас том өөрчлөлт гарна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ялах шинжтэй байна. Эрх баригчид Трампт хэрэг тохож шоронд суулгахаар улайрч байгаа ч Трамп сонгуульд орсон, ороогүй Америкийн ард түмэн өөрчлөлтөд бэлэн болж, ирэх 11 сард АНУ-д маш том үйл явдал болох нь тодорхой болсон. Улс оруудыг луйварчидтай нь нийлж ард түмнийг нь мунхаруулан тонодог эзэд дэлхий даяар ээлж дараалан ялагдаж, оронд нь глобалчлал, цагаачлал, колоничлолыг эсэргүүцдэг хүчин гарч ирж байна. Дэлхий өөрлөгдөж байна.
ГЯХ,,,ГЯХХ,,,ГЯХХ,,,ТЭГЭЭД,,БӨГСПУТИН ЧИНЬ,,,, КИЕВИЙГ 3 ХОНОГТ ЭЗЛЭХ ҮҮ,,,,АЙИИН,,,ОРКОО,,,,
Даян дэлхийн улс төрд тектоник хөдөлгөөн гарч байгаа нь ЕХ-ны парламентын сонгуулиар тодорхой боллоо. Европын орнуудад сайн цагийн салхи сэвэлзэж эхэллээ. Европын сонгуулиар Францад Ле Пений нам ялалт байгуулсан бөгөөд Макроны нам ялагджээ. Хэдийгээр Макрон ерөнхийлөгчийн суудлаасаа буухгүй ч намаасаа дэмжлэг авах боломжгүй болж байна. Германы Социал Демократ нам,(Шольцын нам) маш бага санал авч, Баербокийн ногоон нам сураггүй болжээ. Доктор Алисе Вайделийн AFD нам ор хоосноос Германы ард түмний талд мятрашгүй зогсож байсны хүчинд Германы хоёр дахь том нам болж чадлаа. Европчууд өөрөө өөртөө итгэх итгэлээ аажмаар эргүүлэн авч байна. Өнгөрсөн 5,6 жил Европын ард түмэн,ялангуяа Германы ард түмэн их зовсон доо. Нийлээд дуу хоолойгоо өргөж зөв сонголт хийвэл ялалт ирдэг гэдгиййг харуулж байна. Хамгийн гол нь тэнд олон ургилч үзэл бодолтой намууд байдаг нь давуу тал юм. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл нь. Эрх чөлөөний тэмцэл дуусаагүй.
Дэлхий дахинд бүх дайн, самуун,төрийн эргэлт, өнгөт хувьсгалыг ардчилал гэсэн нэрээр халхавчлан зохион байгуулдаг,дэлхийн терроризмын голомт болсон сатана язгуурт садист англосаксууд үтэр түргэн үйлийн үрээ эдэлж үнсэн чандруу болтугай.