Сонгууль дуусаж, томилгоо, сонголтууд эхэллээ. Нам намд л яриа хэлэлцээ өрнөж байна. Яг одоогоор УИХ-тай холбоотой томилгоо явагдаад шувтарч байх шиг байна. Гэхдээ болоогүй, Байнгын хороо, Түр хороо, Дэд хороод гээд олон томилгоо бий.
Гэхдээ, УИХ-ын томилгоонууд шинэ Засгийн газрын тухай мэдээллүүдэд дарагдах шинжтэй болж байна. Уг нь, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэх Монголын төрийн эрхийг барих дээд байгууллага гэдэг утгаараа уг институтыг хэн удирдах вэ гэдэг маш чухал асуудал.
Тэр тусмаа ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек, саяын сонгуулийн ерөнхий менежерээр ажилласан Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болсон талаар дуугүй өнгөрөх аргагүй л дээ. “...Тэр хэн бэ” гэж асуугаад хариулт өрөх нь илүүц. Д.Амарбаясгалан дээр маш их “дата” бий. Хамгийн чухал нь шинэ тогтолцоогоор явагдаж, 126 гишүүнтэй болсон УИХ-ыг тэр даргалж эхэлсэн нь анхаарал татна. Яагаад гэхээр, сонгодог парламентын жишиг рүү алхсан УИХ-ын анхны дарга нь Д.Амарбаясгалан болж байна. Учир нь, тогтолцооны үр дүн хаашаа эргэхийг, өмнөхөөс муу, хүнд, эсвэл амар бөгөөд сайн цаг ирэх эсэх нь тодорхойгүй. Үзээгүй зүйл тийм байдаг. Тиймээс Д.Амарбаясгалангийн тухайд энэ том албан тушаалд тохирох, тохирохгүйн тухайд биш УИХ-ыг шинэ зам руу хэрхэн хөтөлж удирдах вэ гэдэг зүйл яригдана. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хөшигний ард чамгүй том өрсөлдөөнөөс гарч иржээ.
Гэхдээ түүнийг Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “нэр дэвшүүлж” намынхаа бүтцүүдээр хэлэлцүүлж, УИХ-д оруулсан байгаа юм. Энэ ч бараг тодорхой байсан л даа. Л.Оюун-Эрдэнэ саяын сонгуулиар Д.Амарбаясгалангийн тойрогт очоод “…Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан, Амарбаясгалангүй Оюун-Эрдэнэ гэж байхгүй” гэж хэлсэн дээ. Эндээс гэхэд л ойлгож болохоор юм.
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн хэдэн жил ярьсан, хийснийг дэмжих нь Д.Амарбаясгалан дөнгөж сонгогдоод хэлсэн үгнээс анзаарагдав. Тэрээр “…Шинэ УИХ нь мажоритар тогтолцоогоор 78, хувь тэнцүүлсэн аргаар 48 гишүүн сонгогдон бүрэлдэж байгаа нь манай улсын парламентат ёсыг бэхжүүлсэн, улс төрийн шинэ соёлыг нэвтрүүлсэн түүхэн үйл явдал болж байна. Өнөөдөр УИХ-д улс төрийн таван нам, эвсэл суудал авч, мэргэжлийн хуульч, эдийн засагч, инженер, багш, эрдэмтэн зэрэг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдэж чадлаа. Ардчилсан парламентад тавигдах суурь шалгуур болох ард түмний төлөөллийг хангах чадвар эрс нэмэгдсэн. Ийнхүү төрийн бодлого боловсруулах, хууль тогтооход УИХ-ын үйл ажиллагаанд улс төрийн намуудын оролцоог өргөжүүлэх, үнэмлэхүй олонхын засаглалаас зөвшилцлийн улс төрд шилжих чухал алхам боллоо.
…Улс төрийн намууд УИХ-д суудалтай, эсэхээс үл хамааран эх орныхоо хөгжлийн бодлогын талаар үнэ цэнтэй санал, санаачилга дэвшүүлдэг. Түүнийг нь эрх баригч болон сөрөг хүчнүүд хүндэтгэдэг, улмаар Үндэсний зөвшилцлийг бий болгож, бодлогын тогтвортой байдлыг хангадаг байх нь чухал юм. Бид хэрүүл маргааны улс төрөөс, мэтгэлцээний соёл, зөвшилцөл, хөгжлийн бодлогын улс төрд шилжиж байна.
…Хүний эрхийг хангах, хамгаалах явдал төрийн үндсэн чиг үүрэг мөн бөгөөд парламентын анхаарлын төвд байх болно.
…Иргэдийн мэдэх эрх, үнэн бодит мэдээлэл авах нөхцөлийг сайжруулахад, нийгмийн бүх бүлгийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүд та бүхэн идэвх санаачилгатай, илүү манлайлалтай ажиллана гэдэгт итгэж байна.
…Гүйцэтгэх засаглалд шаардлага тавьж, хариуцлага асуух эрхтэй Үндсэн хуулийн байгууллага мөн. Иймд УИХ-ын гишүүд бид өөрсдөө ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, ёс зүйн манлайлал үзүүлэх ёстой.
…УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм болон хөрөнгө орлогын мэдүүлгийг илүү боловсронгуй болгож, авлигын эсрэг хатуу тэмцэл өрнүүлж, хууль тогтоомжийг илүү сайжруулах, УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлага, ажлын үр дүнг олон нийтэд нээлттэй, илүү ойлгомжтой болгоход анхаарч ажиллах болно.
…Энэ удаагийн УИХ бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодит үр дүнд хүргэж, хот хөдөөгийн ялгааг арилгаж, амьдралын тэгш гарааны боломжтой байх, эх орондоо элбэг хангалуун амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх томоохон өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэх хууль тогтоомжийг батлан ажиллана” гэж байна.
Эндээс, Л.Оюун-Эрдэнэ ба Д.Амарбаясгалан гэдэг хоёр хүний тухай яригдаж эхэлнэ. Тэд наяад оныхон, үе чацуу. Улс төрийн “хоршил”-ын түүх нь МАН-тай холбоотой. Тэр дотроо НАМЗХ-ноос эхэлнэ. Арав гаруй жилийн өмнө гадагшаа сурахаар явсан. Араар нь “улс төр” өрнөсөн. Тэгээд хамтдаа “няслуулж” байсан. Түүнээс дөрвөн жилийн дараа нэг нь намдаа генсек, нөгөө нь УИХ-ын гишүүн болсон. Улмаар, МАН-ын дарга, генсек болцгоосон. Хамгийн сүүлд нэг Засгийн газарт Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаад сонгуультай золгосон. Сонгуулийн дүнд энэ. Энэ утгаараа, Л.Оюун-Эрдэнэ нь нэг талаас “...Хүний хуучин дээлийн шинэ” гэж, нөгөө талаас МАН-ын сүүлийн 3-4 сонгуулийн стратегийг барьсан Д.Амарбаясгаланг УИХ-ын даргад зүтгүүлсэн бололтой. Ингэж харагдаж байна. Нэг үгээр хэлбэл, нам дээр, Засгийн газарт хамтарч ажилласан хоёр улсын хоёр том институт буюу гүйцэтгэх, хууль тогтоох засаглалуудыг авч явахаар болж байна. Тэр утгаараа, энэ нь тэдний “шинэ хоршил” болж байна. Хэрхэн ажиллахыг харах л үлдлээ.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл11
Сэлэнгэд болсон Монголын түүхэнд гараагүй их мөнгө цацалтаас ажлаа эхлээсэй билээ хоёулаа сайн мэдэж байгаа шүү дээ уул уурхайн мөнгө улсын парламентыг сонгож байна ингээд л байг уу
Тэгээд байвал зэвсэг барихаас өөр замгүй болно. Мөнгөөр төрийг худалдаж авч болохгүй, бууны сумаар төрийг авдаг гэж батлах шаардлага гараад байна.
Энэ хажуу дээрээ нүдтэй Амарбаясгалан бол Хүрэлсүхийн хүн биш ! Данхад Хүүк ахынхаа өмнөөс тэрсэлдэх санаа байгаа боловч чадахгүй ! Хойтон дахиад ёрөнхийлөгч болно Хүүк ! 88 хүртлээ ёрөнхийлөгч хийж хажуугийн хрёр дарангуйлагчийн амжилтийг давж гарна !! Харж л байгаарай !
Тархи нь өтчихсөн хүний үг бололтой.
2016 хойш данхргал үэлүүд ээр дүүрсэн бүлэглэл боллоо. Одоо МаНАН угсарна супер
Жонхуу хулгайч аа яая гэжийн. Данх гэж хүүхэлдэйг нь хурдан зайлуулаарай
Их л гэнэ гэнэ алдсан юм сараачих юм даа. 300 жилийн настай Ротшильд гэр бул 2000 жилийн туухтэй Ватикан удирдаж байгаа газар. Сухбаатар Бодол Данзан Амар Чойбалсан Цэдэнбал …. нарын хувь заяаг эргэн Сайн бод
Монгол данх данхрал уусгэхгуй байлгуй дээ. Эсрэгээрээ Аагтай пятнай Цай уулгана. Цайлж Дайлнаа. Цайны замыг Их Монголын Хогжилийн туучээ болгоно. Ард тумнийхээ цангааг гаргана. Ходолморч баялаг бутээгч нийгмийг цогцлооноо. Ахмада хундэлсэн Залуусаа дэмжсэн. Данх найдвартай байвал Цай аагтай сайхан Байна.
Монгол данх данхрал уусгэхгуй байлгуй дээ. Эсрэгээрээ Аагтай пятнай Цай уулгана. Цайлж Дайлнаа. Цайны замыг Их Монголын Хогжилийн туучээ болгоно. Ард тумнийхээ цангааг гаргана. Ходолморч баялаг бутээгч нийгмийг цогцлооноо. Ахмада хундэлсэн Залуусаа дэмжсэн. Данх найдвартай байвал Цай аагтай сайхан Байна.
Оюун -Эрдэнэ гэдэг хүн тун ухаан тааруу, боловсрол нимгэн хүн байна. Согтуу авгай нарын хэрүүл яриад байгаа нь төрийн хүнд таарахгүй. энэ хүнийг яаралтай солих хэрэгтэй шүү МАН-аа
Монгол орон Америк ардчиллаас эрс татгалзаж Хятад, Орос, Хойд Солонгос, Вьетнам шиг марксист хөгжлийн цоо шинэ зам уруу орохоос нааш 1000 сонгууль хийгээд ямарч өөрчлөлт гарахгүй гэдгийг мэддэггүй, ойлгодоггүй яасан тэнэг, ухаангүй ард түмэн вэ?