Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох үеэрээ Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзлаа. Төрийн тэргүүн нар Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд хоёр талын худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл байдгийг нотоллоо.
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны тусгай хэлэлцээр байгуулах яриа, хэлэлцээ амжилттай өрнөж байгааг Ерөнхийлөгч нар онцолж, энэ онд багтаан талууд гарын үсэг зурахын төлөө байгаагаа илэрхийлэв.
Хэлэлцээрийг байгуулснаар хоёр талын худалдаа төдийгүй дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг стратегийн чухал ач холбогдолтой салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжихөөс гадна хамтарсан аж ахуйн нэгж, үйлдвэр байгуулахад түлхэц үзүүлнэ гэдэгт санал нэгдлээ.


2024 онд Халхын голын тулалдааны хамтын ялалтын 85 жилийн ойг хамтран тэмдэглэх нь хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэж үзэж байгаагаа хоёр улсын төрийн тэргүүн нар илэрхийлэв. Уулзалтаар мөн “УБТЗ” ХНН-ийн төв шугам, Дулааны гуравдагуур цахилгаан станцын шинэчлэл, зүүн, баруун төмөр зам, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын явцын талаар ярилцлаа.



Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл8
ЗҮЙТЭЙ, Монгол-Хүн Чанараа Хадгалах ёстой (армян,гүрж, молдав,болгар...шиг урвагчид болж болохгүй-эд одоо дэлхийд хамгийн нэр хүндгүй улсууд бусдад ашиглагддаг, бусдууд ашиглаад бөгсөө арчаад хаячихсан) , нэгээс урвал нэжгээдээс урвана, үүнийг МЭД, ОРОС ОРНЫГ муулагч эрлийз хурлийзуудаа ,Орос Орны буянаар Монгол бараг бүх төсвөө хөгжилд зориулдаг, бараг "хүссэн"-нь ганц жилийн цэрэгт явдаг,ийм эрхэлчихсэн улс дэлхийд байхгүй.(цагтаа цагаан арьстныг "зарцалсан"-дэлхийн ганц улс гэдэг байлаа).
Гадны гар хөл болсон уяахуяа тролл шаахайнуудад Монголын төрийн бодлого огтхон ч хамаагүй шүү!!! Монголын гадаад худалдааны 85%-г урд хөрш эзэлдэг бөгөөд Монгол үндсэндээ урд хөршийн эдийн засгийн колони болсон!!! Оросын эрчим хүч, байгалийн хийн төслийг дэмжин Оросын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж гадаад худалдаанд Орос Хятадыг тэнцвэржүүлж байж манайд ашигтай болно.
Гадны гар хөл болсон уяахуяа тролл шаахайнуудад Монголын төрийн бодлого огтхон ч хамаагүй шүү!!! Монголын гадаад худалдааны 85%-г урд хөрш эзэлдэг бөгөөд Монгол үндсэндээ урд хөршийн эдийн засгийн колони болсон!!! Оросын эрчим хүч, байгалийн хийн төслийг дэмжин Оросын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж гадаад худалдаанд Орос Хятадыг тэнцвэржүүлж байж манайд ашигтай болно.
Fuck fashist russia putin
Байден ерөнхийлөгч болсон цагаасаа хойш монголын талтай нэг уулзалт хийгээгүй. Өөрөөр хэлбэл Байден хэмээх америкийн төр монголд нөлөө бараг алга болжээ. Ийм бодит гадаад нөхцөл байдлыг ойлгохгүй байгаа хэдэн нөхөд мянга хараал хэлээд нэмэргүй.
Орос Украйны дайн чинь Орос Барууныхны л дайн ш тээ, гар хөл болж ашиглуулж яваа нь украйнууд болохоос биш, ер нь манууст хамаагүй шахуу, бид Монголоо л бодох нь зөв, гэхдээ Оросуудад Монгол хүн урваж шарвадаггүй хэлсэндээ суудаг юм шүү та бүхэн ийм байж чадах уу тууштай байж чадах уу гэдэг дээр асууж хатуу тохиролцох нь зөв болов уу, бас Монголын газар нутгын бүрэн бүтэн байдал дээр Оросууд яс хамгаалж зогсож чадна аа гэвэл яриа их өөр болно оо, одоо Хятад улс хүчирхэгжихээс гадна Америк Барууныхны оролцоогоор урд зүгт юу ч болж магад байгаа тул Оросоос манай газар нутгын бүрэн байдал дээр тусламж хүсч эхлэх цаг болсон шүү, холын Америк Японууд баахан юм яриад л байхаас хөдлөх хүмүүс биш
Монгол орон Америк ардчиллаас эрс татгалзаж Хятад, Орос, Хойд Солонгос, Вьетнам шиг марксист хөгжлийн цоо шинэ зам уруу орохоос нааш 1000 сонгууль хийгээд ямарч өөрчлөлт гарахгүй гэдгийг мэддэггүй, ойлгодоггүй яасан тэнэг, ухаангүй ард түмэн вэ?
Халх 85 тэмдэглэхгүй э