![sonin.mn](/storage/news_images/1719970252main photo portrait.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо 2024 оны 07 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор эх орноосоо мордлоо.
Манай улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, ШХАБ-ын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын удирдагчидтай уулзан, харилцаа, хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.
Сэтгэгдэл10
ХҮҮК СҮҮК ОРОС ХЯТАДЫН ДАРАМТАНД ОРЖ БАЛАЙ ЮМ БОЛНО ОО.
Орос, Хятадгүй Монгол орон хаашаа ч явах билээ. Хүчирхэг Засаглалтай, хүмүүн төрөлхтөний хөгжлийн түүчээ хоёр хөрштэй Монголчууд биз юутай хувьтай билээ. Баяр хүргэж, амжилт хүсье.
Хоёр хөрштэй улс Эвт шаазгай буга барина гэгчийн үлгэрээр л явах хэрэгтэй болж байна.
Эсгий хийх газар нохой хэрэггүй.Гамин цэргийн бага дарга Хүй Сү яаж ч сармагчлан навсганаад тархи нь хөгжөөгүй, бага боловсролтой,гар буу ташаандаа зүүж татганахаас өөр эрдэм чадалгүй тул гологдоно.
Гишүүнчлэлээ шат ахиулна гэж ам алдаж тэнэгтэхгүй юм байгаа биз. Өмнө нэг амьтан тэгж байсан удаатай. Путиныг урьсан чинь маш том алдаа байсан шүү
Ер нь бол гишүүн болох нь цаг хугцааны асуудал байх өө. Бидны төлөө энэ хоёртой муудалцах тэнэг энэ орчлонд байхгүй байх өө
Бид ажиглагч статусаа хадгалах нь 2 хөршт хэрэгтэй
Энэ манж очоод орос хятадийн дарамтанд орох нь дээ
elseh heregtei shd eeee uhsen. aliin bolgon amerik baruunii doodohiig harj uchuuhen tuslamj demjlegt ni naidaj bdiin
Хүүк гээд байгааг дэмжиж байна . Айл хөршүүдтэйгээ сайн харьцаатайж , бүс нутгийнхаа хамтын ажиллагааны байгууллагад бүрэн эрхтэй оролцож - хамтран ажиллахгүй гээд хаачих юм , Украиин шиг болох юм уу ...