sonin.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлэг анхны хуралдаанаа хийж бүлгийн дарга, УИХ-ын Дэд даргыг сонголоо. УИХ-ын Дэд даргад УИХ-ын Дэд дарга асан Салдангийн Одонтуяа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Дашдондогийн Ганбат, УИХ-ын гишүүн Бөхчулууны Пүрэвдорж нар нэрээ дэвшүүлэв. Нийт гишүүдийн 62 хувийн саналаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ялалт байгуулж УИХ-ын Дэд даргаар сонгогдлоо.