sonin.mn

2024 оны сонгуулийн үр дүнгээр Ардчилсан намаас 42 суудлыг авсан. Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг анхны хуралдаанаа хийж бүлгийн даргаа сонголоо. Бүлгийн даргад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Дашдондогийн Ганбат нар нэрээ дэвшүүлэв. УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д. Ганбат нар нэрээ татсанаар О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг нарын гишүүд өрсөлдөж 68 хувийн саналаар УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэл ялалт байгууллаа.