УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан анхны 126 гишүүнтэй парламентад шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ.
Монгол Ардын Намын Удирдах зөвлөл хуралдан, Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлсэн. Шинэ парламентын анхдугаар хуралдаанаар УИХ-ын даргад нэр дэвшүүлэх тухай саналаар санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх олонх нь дэмжиж УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг сонголоо.
Шинээр сонгогдсон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын тамгыг хүлээн авсны дараа анхдугаар хуралдаанд үг хэллээ.
Тэрээр “Улс төрийн намууд Улсын Их Хуралд суудалтай эсэхээс үл хамааран эх орныхоо хөгжлийн бодлогын талаар үнэ цэнтэй санал, санаачилга дэвшүүлдэг, түүнийг нь эрх баригч болон сөрөг хүчнүүд хүндэтгэдэг, улмаар Үндэсний зөвшилцлийг бий болгож, бодлогын тогтвортой байдлыг хангадаг байх нь чухал юм. Бид хэрүүл маргааны улс төрөөс, мэтгэлцээний соёл, зөвшилцөл, хөгжлийн бодлогын улс төрд шилжиж байна.
УИХ-ын даргын хувьд УИХ-д суудалтай улс төрийн намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч, эв нэгдлийг хангаж, эн түрүүнд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, үндсэн хуулийг сахин ажиллана.
Төрийн үйл ажиллагаа иргэдэд ойлгомжтой, илүү тодорхой, тогтвортой байх ёстой. Иймд Улсын Их Хурал олон нийтэд нээлттэй ажиллаж, үйл ажиллагаагаа ил тод явуулна. Иргэдийн мэдэх эрх, үнэн бодит мэдээлэл авах нөхцөлийг сайжруулахад, нийгмийн бүх бүлгийн төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүд та бүхэн идэвх санаачилгатай, илүү манлайлалтай ажиллана гэдэгт итгэж байна.
Энэ удаагийн Улсын Их Хурал бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодит үр дүнд хүргэж, хот хөдөөгийн ялгааг арилгаж, амьдралын тэгш гарааны боломжтой байх, эх орондоо элбэг хангалуун амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх томоохон өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэх хууль, тогтоомжийг батлан ажиллана.
Хувийн болон бүлгийн ашиг сонирхлоос ангид байж, төр улсынхаа эрх ашгийг дээдлэн, нийт монголчуудынхаа ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлсэн, шинэ үеийн парламентат ёсыг төлөвшүүлэх нэр төртэй үүрэг, зорилт та бидний өмнө тавигдаж байна. Шинэ цагийн парламентат ёс, улс төрийн шинэ соёл өнөөдрөөс эхэлж байна” гэлээ.
Сэтгэгдэл8
Таван толгойн 1 орд болох бор тээгийг хулгайлсан ЖДҮЧИН хөгжлийн банкны хулгайч дарга болчих юм даа.
Ард нь Фүүк ,Данк гэсэн даун толгойлсон хам хулгайч нар нь байж байхад арга байжуу..
Донгож сонгогдож эхлэж байгаа залуувтар Улс торч хунийг битгий ингэж муу муухайгаар батлагуй дайрч бай. Амарбаясгалан зарчимч практик/real politician. Улныхан гэсэн Сарангэрэлийг яаж хурдан огцруулаж байв? Хотын мээр Сумьяабазар маан бс бн. Монголчууд 3 саяхан шуу ‘ Эвтэй байж элдэв саадыг давна. Хагарал,бутрал,узэн ядалт Монголыг Сонооно шуу! Буу март!
Монголчууд энэ дэлхий ертөнцөд юу ч бүтээгээгүй. Бүтээлч биш хүмүүс яг адгуусан амьтан шиг тэнэг, ухаангүй байдаг. Энэ 126 хүн бол яг л пиджак өмсөж, зангиа зүүсэн мал шиг харагдаж, яг л мал шиг мөөрөхлдөх юм.
УИХ-ын шинээр сонгогдсон гишүүд "Би хулгай хийхгүй" гэж тангараг өргөх юм. Монголчууд аргагүй хулгайчид юм даа.
яах уу Энхбаяр аа ХЗСайдаа
Тендерийн 10% тер удирдах болоо юу!!! Ханахгуй бна уу, хегийн хулгайч
МАН-ын бүдүүн данжаадууд Авлигал хорооллыг нураахгүй байсаар байгаад сонгууль өнгөрөөчихлөө.Маш их хэмжээний авлигал авсан бололтой.