sonin.mn

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ анхдугаар чуулганаа хийн, шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Улмаар УИХ-ын даргад УИХ-ын гишүүн, МАН-ын ЕНБДарга, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлж, 121 гишүүний саналаар сонголоо.Д.Амарбаясгалан нь 2016 оноос хойш МАН-ын ЕНБДаргаар ажиллаж буй юм. Түүнийг УИХ-ын даргаар сонгохыг Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын УИХ-ын таван гишүүн дэмжсэнгүй.


C.Cарнай